Хайх

Netflix компани H&M брэндтэй хамтран цуглуулга гаргалаа

Netflix компани H&M брэндтэй хамтран цуглуулга гаргалаа

"Stranger Things" цувралд зориулан

Text: Бюро 24/7


Ирэх долоодугаар сард "Stranger Things" цувралын шинэ улирал гарах гэж буйтай холбогдуулан Netflix компани H&M брэндтэй хамтран капсул цуглуулга гаргалаа. Демогоргон мангасын зурагтай сорочка, "Hawkins" гэсэн бичиг бүхий футболка, 1980-аад оны ретро уур амьсгалтай нарны шил, богино өмд зэрэг "Stranger Things" цувралаас сэдэвлэсэн загварууд энэхүү цуглуулгад багтжээ. Шинэ цуглуулгын зураг авалтад "Stranger Things" киноны Билли Харгроувын дүрийг бүтээсэн жүжигчин Дейкр Монтгомери оролцсон бол гэрэл зургийг загварын гэрэл зурагчин Матт Жонес дарсан байна. Netflix x H&M цуглуулга тавдугаар сарын 23-наас худалдаанд гарах ажээ.

 

 

 

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх