Хайх

Синди Кроуфордын хүүхдүүд Calvin Klein брэндийн сурталчилгаанд

Синди Кроуфордын хүүхдүүд Calvin Klein брэндийн сурталчилгаанд

Удам дамжсан загвар өмсөгчид

Text: Бюро 24/7

Супермодель Синди Кроуфордын 16 настай охин Кайя ба 18 настай хүү Пресли нар Calvin Klein брэндийн хаврын шинэ сурталчилгаанд оролцжээ. Эцэг, эхийнхээ гоо үзэсгэлэн ба мэргэжлийн загвар өмсөгчийн авьяас чадварыг өвлөж авсан ах, дүүс шинэ үеийн төлөөлөл болсон, өсөх ирээдүйтэй моделиуд гэдгээ дахин нэг удаа бататгалаа.

Вилли Вандерперрегийн хариуцан ажилласан энэхүү зураг авалт нь брэндийн Our Family нэртэй цуврал төслийн гурав дахь сурталчилгаа болж байгаа юм. Төслийн өмнөх сурталчилгаануудад A$AP Mob хамтлаг, Соланж Ноулз ба Келела нар оролцож байсан билээ.

Синди Кроуфордын хүүхдүүд Calvin Klein брэндийн сурталчилгаанд (фото 1)

Синди Кроуфордын хүүхдүүд Calvin Klein брэндийн сурталчилгаанд (фото 2)

цааш үзэх