Хайх

Бидэнд зөвхөн одоо цаг л бий: Гэрэл зурагчин О.Төмөрбаатар BURO. x Range Rover Velar тусгай төсөлд

Бидэнд зөвхөн одоо цаг л бий: Гэрэл зурагчин О.Төмөрбаатар BURO. x Range Rover Velar тусгай төсөлд

Live in the moment: All we have is now

Text: Г.Тэмүүлэн


Продюсер: Г.Энхүүлэн
Бичлэг: Kito x Coziestone
Зураг: Anduushgram


Бидэнд зөвхөн одоо цаг л бий: Гэрэл зурагчин О.Төмөрбаатар BURO. x Range Rover Velar тусгай төсөлд (фото 1)

Цаг хугацаа нүд ирмэхийн зуур улирч одох энэхэн орчлонд бидэнд дурсамжаас өөр юу үлдэх билээ? Зогсолтгүй урагш тэмүүлж, цаг хугацаатай уралдах амьдралын шуурга дунд өөрт байгаа хором мөч бүрээ нандигнан, дурсамж бүтээж өнгөрүүлэхэд бидний амьдралын гол утга учир оршино. Гэрлийн хурдаар өрнөдөг орчин үеийн эрчимтэй амьдралын хэмнэлд одоогоороо амьдрахыг уриалсан BURO. x Range Rover Velar тусгай төсөлд бид гэрэл зурагчин О.Төмөрбаатарыг урьсан нь учиртай. Уйтай, жаргалтай, хором бүр нь үнэ цэнтэй, агшин бүр нь нандин эгэл хүмүүний амьдралын дурсамжуудаа бид гэрэл зургийн дуранд л мөнхрүүлэн үлдээдэг бол тэрхүү хүн бүрийн хосгүй цаг мөчүүдийг дурандаа буулган, гэрэл зургаар түүх өгүүлэх хүндтэй ажлыг эрхэлдэг тэрээр энэхүү төслийн утга санааг төгс илэрхийлж чадах хүн мөнөөс мөн.


Анх зургаан жилийн өмнө автомашины зах зээлд танилцуулагдсан цагаасаа л Range Rover Velar загвар нь орчин үеийн бүхий л дэвшилтэт технологийг өөртөө шингээхийн зэрэгцээ энгийн атлаа тансаг дизайнаараа ялгарч ирсэн билээ. Жолооны ард өнгөрүүлэх цаг хугацааг илүү тав тухтай байлгах цогц шийдлийг агуулсан энэхүү унаа нь аюулгүй байдал, тансаг хийц, өндөр чанарыг чухалчлахын сацуу амьдралын үнэ цэн болоод энгийн бүхнийг эрхэмлэгч хэн бүхэнд зориулагдан бүтээгдсэн юм.

Бидэнд зөвхөн одоо цаг л бий: Гэрэл зурагчин О.Төмөрбаатар BURO. x Range Rover Velar тусгай төсөлд (фото 2)

2023 оны Range Rover Velar автомашин нь гаднах дизайндаа огцом өөрчлөлт оруулалгүй минимал төрхөө хадгалж үлдсэн ч техникийн үзүүлэлтүүд, технологийн дэвшилтэт шийдлүүдээ илт сайжруулжээ. Томоохон өөрчлөлтүүд салон дотор хийгдсэнээс 11,4 инчийн нумарсан, мэдрэгчтэй ухаалаг дэлгэц суурилуулж, навигаци, төрөл бүрийн жолоодлогын горим, агааржуулалт, энтертэйнмент зэрэг функцүүдийг дан дэлгэцээрээ удирдаж жолооны ард юунд ч сатаарахгүй байхаар бүтээгдсэн нь анхаарал татаж байлаа. Мөн элдэв гаднын чимээ шуугианыг бүрэн тусгаарлах Active Road Noise Cancellation гэх систем, цэлгэр, зайтай салон зэрэг нь тав тухтай, нам гүм орчныг бүрдүүлж жолооны ард өнгөрөөх цаг хугацааг таашаал болгон хувиргахаар бүтээгджээ.

Бидэнд зөвхөн одоо цаг л бий: Гэрэл зурагчин О.Төмөрбаатар BURO. x Range Rover Velar тусгай төсөлд (фото 3)

Старчейз Автомотив Лимитд ХХК

Хаяг: Хан-Уул дүүрэг, 4-р хороо, Наадамчдын зам 65/1, Улаанбаатар хот

Утас: 99118301, 99118375, 75753911

Facebook: Land Rover

Instagram: landrover_mongolia

Вэбсайт: www.landrover.mn

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх