Хайх

Их Британийн уран барилгын компанийн бүтээсэн далайн эрэг дээрхи байшингууд

Их Британийн уран барилгын компанийн бүтээсэн далайн эрэг дээрхи байшингууд

Амар тайван байдлыг мэдрүүлэх

Text: Buro.Mongolia


Зураг:

Guy Hollaway Architects компанийн барьсан энэхүү байшингуудад та зуны амралтаа өнгөрөөх хүсэл төрнө гэдэгт итгэлтэй байна

Их Британийн Маргит хотын эрэг дагуу баригдсан энэхүү байшингууд дотор нь амьдарч байгаа хүнд амар амгаланг мэдрүүлэхээр бүтээгджээ. Guy Hollaway Architects компани энэхүү барилгадаа шил болон орчин үеийн материал оролцуулан уламжлалт амралтын газрын байшингуудын загварыг дууриалган хийсэн байна.

Harriss Property үл хөдлөх хөрөнгийн компанийн захиалгаар нийт 11 байшин баригдсан бөгөөд уг цогцолбор нь хотын төвийн баруун хэсэгт байрлаж байгаа юм. Маргит хотод 2011 оноос эхлэн хотын түүхэн дүр төрхийг сэргээх хөтөлбөр эрчимтэй хэрэгжиж байгаа бөгөөд энэ нь Англичуудын сонирхолыг эргэн уламжлалт амралтын газруудад татах зорилготой. Тиймээс цогцолборыг барьсан уран барилгачид хуучны Маргит хотын уур амьсгалыг барилгын дизайндаа тусгажээ. Цогцолборыг барихдаа хурц өнцөгтэй дээвэр, мѳн мод, тоосго зэрэг материалуудыг ашигласан нь яг л хуучны байшинг санагдуулж байлаа.

цааш үзэх