Хайх

Бретанийн Гүнгийн ордонд “Чингис Хаан-Монголчууд дэлхийг өөрчилсөн нь” олон улсын үзэсгэлэн нээгдлээ

Бретанийн Гүнгийн ордонд “Чингис Хаан-Монголчууд дэлхийг өөрчилсөн нь” олон улсын үзэсгэлэн нээгдлээ

Text: Г.Тэмүүлэн


Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх болон Бүгд Найрамдах Франц Улсын Ерөнхийлөгч Эммануэль Макроны ивээл дор зохион байгуулагдаж буй "Чингис Хаан-Монголчууд дэлхийг өөрчилсөн нь” олон улсын үзэсгэлэн 2023 оны аравдугаар сарын 13-нд Францын Нант хотын Түүхийн музей буюу Бретанийн Гүнгийн ордонд албан ёсоор нээлтээ хийлээ.

Бретанийн Гүнгийн ордонд “Чингис Хаан-Монголчууд дэлхийг өөрчилсөн нь” олон улсын үзэсгэлэн нээгдлээ (фото 1)

Үзэсгэлэнг сурвалжлахаар Парисаас нэг цаг орчим нисэн Нантад буухад биднийг дундад зууны үеийн барилгууд, эртний дурсгалт газрууд цогцолсон онцгой нэгэн хот угтав. Зорьсон газраа иртэл дундад зууны хэв маягтай чулуун цайз Европын түүх дурсгалын бас нэгэн бэлгэдэл гэдгээ илтгэн сүр жавхлантайгаар сүндэрлэжээ. Уг шилтгээн нь 15-р зууны үед Бретанийн сүүлчийн гүн Хоёрдугаар Франсуа, дараа нь түүний охин Францын хатан хаан Бретанийн Анн хатны үед баригдсан бөгөөд дэлхийн талыг эзэлж байсан Чингис хааны маань түүх хэзээ нэгэн цагт энд өгүүлэгдэнэ чинээ хэн санах билээ. Цайзад нэвтэрмэгц биднийг цаасан урлал мэт уран хийцтэй орднууд угтаж хамгийн гайхалтай нь тэдгээрийн голд тусгайлан хийлгэсэн талын цагаан мөөг шиг харагдах монгол гэрүүд байршуулсан нь нүдэнд тусаж сэтгэлд нэг л дотно, халуун дулаан мэдрэмж төрүүлж байлаа. Харин гэрийн босгыг давмагц Соёлын бүтээлч үйлдвэрлэл, Жижиг дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийн үзэсгэлэн худалдаа болж байх нь тэр. Энд гар хийцийн арьсан эдлэлүүд, шатар, ноолууран бүтээгдэхүүн гээд үндэсний хэв маяг шингэсэн эд зүйлс төрөл төрлөөрөө өрөөстэй байх ба өөрт таалагдсан эд зүйлсээ шууд худалдан авах боломжтой байсан нь үзэсгэлэнгийн бас нэгэн онцлог нь болсон юм.

Бретанийн Гүнгийн ордонд “Чингис Хаан-Монголчууд дэлхийг өөрчилсөн нь” олон улсын үзэсгэлэн нээгдлээ (фото 2)
Бретанийн Гүнгийн ордонд “Чингис Хаан-Монголчууд дэлхийг өөрчилсөн нь” олон улсын үзэсгэлэн нээгдлээ (фото 3)

Ордон доторх үзэсгэлэнгийн танхимд харин Монголын Эзэнт гүрэн байгуулагдсан түүхийг харуулсан Монгол улсаас 400 гаруй, Европын зарим улсаас 150 гаруй үзмэр дэлгэгджээ. Бүр тодруулбал Монгол улсын Чингис хаан үндэсний музей, ШУА-ын Археологийн хүрээлэн, Хархорум болон дэлхийн нэр хүндтэй Лувр, Сэвр, Азийн урлагийн Гимэй, Брэнли музей, мөн Европын Холбооны улсын 20 музейн шилдэг үзмэрүүдээс бүрдсэн болохыг дурдъя. Чингис хаан болон түүний залгамжлагчид Монголын тал нутгаас Хятадын өмнө зүгт, Номхон далайгаас Ойрх Дорнодын хил хүртэл аугаа том эзэнт гүрнийг 13-р зуунд байгуулсан. Үүнтэй дүйцэх эзэнт гүрнийг Аугаа Александр, Эртний Ром хүртэл байгуулж чадаагүй билээ. Энэхүү түүхэн утга агуулгыг шингээсэн томоохон баримттай үзэсгэлэн Франц улс төдийгүй бусад орнуудад өмнө нь дэлгэгдэж байгаагүй гэдгээрээ түүхэн ач холбогдолтой. Өөрөөр хэлбэл энэ үдэш хүрэлцэн ирсэн зочид Франц дахь Нант хотын Бретанийн Гүнгийн ордонд Монголын Эзэнт гүрнээр аялах боломжтой байв.

Бретанийн Гүнгийн ордонд “Чингис Хаан-Монголчууд дэлхийг өөрчилсөн нь” олон улсын үзэсгэлэн нээгдлээ (фото 4)
Бретанийн Гүнгийн ордонд “Чингис Хаан-Монголчууд дэлхийг өөрчилсөн нь” олон улсын үзэсгэлэн нээгдлээ (фото 5)
Бретанийн Гүнгийн ордонд “Чингис Хаан-Монголчууд дэлхийг өөрчилсөн нь” олон улсын үзэсгэлэн нээгдлээ (фото 6)
Бретанийн Гүнгийн ордонд “Чингис Хаан-Монголчууд дэлхийг өөрчилсөн нь” олон улсын үзэсгэлэн нээгдлээ (фото 7)
Бретанийн Гүнгийн ордонд “Чингис Хаан-Монголчууд дэлхийг өөрчилсөн нь” олон улсын үзэсгэлэн нээгдлээ (фото 8)
Бретанийн Гүнгийн ордонд “Чингис Хаан-Монголчууд дэлхийг өөрчилсөн нь” олон улсын үзэсгэлэн нээгдлээ (фото 9)
Бретанийн Гүнгийн ордонд “Чингис Хаан-Монголчууд дэлхийг өөрчилсөн нь” олон улсын үзэсгэлэн нээгдлээ (фото 10)
Бретанийн Гүнгийн ордонд “Чингис Хаан-Монголчууд дэлхийг өөрчилсөн нь” олон улсын үзэсгэлэн нээгдлээ (фото 11)
Бретанийн Гүнгийн ордонд “Чингис Хаан-Монголчууд дэлхийг өөрчилсөн нь” олон улсын үзэсгэлэн нээгдлээ (фото 12)
Бретанийн Гүнгийн ордонд “Чингис Хаан-Монголчууд дэлхийг өөрчилсөн нь” олон улсын үзэсгэлэн нээгдлээ (фото 13)
Бретанийн Гүнгийн ордонд “Чингис Хаан-Монголчууд дэлхийг өөрчилсөн нь” олон улсын үзэсгэлэн нээгдлээ (фото 14)
Бретанийн Гүнгийн ордонд “Чингис Хаан-Монголчууд дэлхийг өөрчилсөн нь” олон улсын үзэсгэлэн нээгдлээ (фото 15)
Бретанийн Гүнгийн ордонд “Чингис Хаан-Монголчууд дэлхийг өөрчилсөн нь” олон улсын үзэсгэлэн нээгдлээ (фото 16)
Бретанийн Гүнгийн ордонд “Чингис Хаан-Монголчууд дэлхийг өөрчилсөн нь” олон улсын үзэсгэлэн нээгдлээ (фото 17)

Энэхүү түүхэн үзэсгэлэнгийн нээлтийн үйл ажиллагаанд Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, гэргий Лувсандоржийн Болорцэцэг, Монгол улсын Соёлын сайд Чинбатын Номин, Нант хотын дарга хатагтай Йоханна Ролланд болон бусад хүндэт зочид хүрэлцэн ирж түүх соёлын бас нэгэн шинэ хуудсыг гэрчилцгээсэн юм. Монгол улсын төрийн тэргүүн “Түүхэн музей нээж байгаад чин сэтгэлээсээ баярлаж байна. Одоогоос яг 770 жилийн өмнө, 1253 онд Францын Есдүгээр Людовик хааны элч төлөөлөгч Гильом де Рубрук эзэн Чингис хааны өлгий нутагт очиж эзэн хааны ач хүү Мөнх хаанд бараалхан, хааны ордонд амьдарч байсан түүхтэй. Тэр цаг үеэс Монгол-Францын харилцаа, хамтын ажиллагаа эхэлсэн гэж түүхэнд тэмдэглэгдэн үлдсэн байдаг. Монгол-Францын харилцаа, хамтын ажиллагаа өнө мөнхөд улам батжин бэхжихийн ерөөлийг дэвшүүлье” хэмээн тайзан дээр гаран хэлж хоёр орны найрсаг харилцааг онцгойлон чухалчилсан юм.

Бретанийн Гүнгийн ордонд “Чингис Хаан-Монголчууд дэлхийг өөрчилсөн нь” олон улсын үзэсгэлэн нээгдлээ (фото 18)
Бретанийн Гүнгийн ордонд “Чингис Хаан-Монголчууд дэлхийг өөрчилсөн нь” олон улсын үзэсгэлэн нээгдлээ (фото 19)
Бретанийн Гүнгийн ордонд “Чингис Хаан-Монголчууд дэлхийг өөрчилсөн нь” олон улсын үзэсгэлэн нээгдлээ (фото 20)

Дэлхийн түүхэн дэх хамгийн агуу байлдан дагуулагчдын нэг болох Чингис хаанд зориулсан анхны үзэсгэлэнгийн нээлтийг ая эгшгээр мялааж Улсын Филармонийн уран бүтээлчид “Эртний сайхан” “Жонон хар” зэрэг монгол ардын уртын дуу, морин хуурыг аялгууг эгшиглүүлсэн нь арга хэмжээний уур амьсгалтай гайхалтай сайхан зохицож, соёл уламжлалаа улам бүр тодотгож өгөв. Ийнхүү нүүдэлчдийн баялаг түүх, соёл Францын эртний үзэсгэлэнт ордонд амилсан нь тун чиг содон бас түүхэн ач холбогдолтой байсныг хүрэлцэн ирсэн хүн бүр таашаан соёрхож тунгаан бодсон биз ээ.

Бретанийн Гүнгийн ордонд “Чингис Хаан-Монголчууд дэлхийг өөрчилсөн нь” олон улсын үзэсгэлэн нээгдлээ (фото 21)
Бретанийн Гүнгийн ордонд “Чингис Хаан-Монголчууд дэлхийг өөрчилсөн нь” олон улсын үзэсгэлэн нээгдлээ (фото 22)
Бретанийн Гүнгийн ордонд “Чингис Хаан-Монголчууд дэлхийг өөрчилсөн нь” олон улсын үзэсгэлэн нээгдлээ (фото 23)
Бретанийн Гүнгийн ордонд “Чингис Хаан-Монголчууд дэлхийг өөрчилсөн нь” олон улсын үзэсгэлэн нээгдлээ (фото 24)
Бретанийн Гүнгийн ордонд “Чингис Хаан-Монголчууд дэлхийг өөрчилсөн нь” олон улсын үзэсгэлэн нээгдлээ (фото 25)

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх