Хайх

Улсын Филармонийн Морин Хуурын Чуулга Версалийн хааны ордны дуурийн театрт тоглолоо

Улсын Филармонийн Морин Хуурын Чуулга Версалийн хааны ордны дуурийн театрт тоглолоо

"Монголын Сайхан Орон"

Text: Г.Тэмүүлэн


Хорвоогийн хамаг явдлыг хоёрхон чавхдаст багтаасан хосгүй сайхан морин хуур Парис дахь Версалийн хааны ордны дуурийн театрт анх удаа эгшиглэсэн түүхэн үйл явдал 2023 оны аравдугаар сарын 11-нд тохиолоо. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх БНФУ-д хийж буй төрийн айлчлалын хүрээнд Монгол Улсын соёлын элч, Улсын Филармонийн Морин Хуурын Чуулга “Монголын Сайхан Орон” нэртэй хүндэтгэлийн тоглолтоо Парис хотын Версалийн Хааны ордны дуурийн театрт зохион байгуулж өв соёл хийгээд тансаг хөг аялгуугаар Монгол түмнийг төдийгүй Францын хүндэт зочид, хүрэлцэн ирсэн хүн бүхнийг уяраан цэнгүүлж, сэтгэлийн гүн дэх утсыг нь хөндөж чадсан юм.

Улсын Филармонийн Морин Хуурын Чуулга Версалийн хааны ордны дуурийн театрт тоглолоо (фото 1)
Улсын Филармонийн Морин Хуурын Чуулга Версалийн хааны ордны дуурийн театрт тоглолоо (фото 2)
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх
Улсын Филармонийн Морин Хуурын Чуулга Версалийн хааны ордны дуурийн театрт тоглолоо (фото 3)
Монгол Улсын Соёлын Сайд Чинбатын Номин
Улсын Филармонийн Морин Хуурын Чуулга Версалийн хааны ордны дуурийн театрт тоглолоо (фото 4)
Улсын Филармонийн Морин Хуурын Чуулга Версалийн хааны ордны дуурийн театрт тоглолоо (фото 5)

Тоглолтыг нээж, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин, Төрийн хошой шагналт, хөгжмийн зохиолч Н.Жанцанноровын “Монгол Аялгуу” бүтээл эгшиглэж эхлэхэд л монгол уран бүтээлчдээрээ, Монгол улсаараа бахархаж омогших сэтгэл өөрийн эрхгүй төрж, нулимсаа барьж дийлээгүй бөгөөд дийлэнх үзэгчид ч мөн ижил сэтгэл хөдлөлтэй байсан нь танхимыг зурвасхан харахад л анзаарагдаж байлаа.

Улсын Филармонийн Морин Хуурын Чуулга Версалийн хааны ордны дуурийн театрт тоглолоо (фото 6)

Улмаар Төрийн шагналт Б.Шарав, З.Хангал зэрэг дэлхий дахинаа магтан шагшигддаг Монголын сор болсон хөгжмийн зохиолчдын бүтээлүүд тайзнаа амилах торгон мөчид дуурийн театрыг бүхэлд нь бүрхсэн эртний үзэсгэлэнт урлагийн бүтээлүүд ч сэрэх шиг болж, эгшиг бүрийг нь даган цэнгэх мэт ер бусын онцгой уур амьсгал бүрдэж байв. Мэдээж тоглолтын үеэр зөвхөн монголын яруу төгөлдөр уран бүтээлүүд эгшиглээд зогсохгүй дэлхийн сонгодог бүтээлүүд ч үзэгчдийн сонорыг мялаан морин хуур, монгол уран бүтээлчдийн цар хүрээ, авьяас чадварыг улам бүр гайхуулах шиг.

Улсын Филармонийн Морин Хуурын Чуулга Версалийн хааны ордны дуурийн театрт тоглолоо (фото 7)
Улсын Филармонийн Морин Хуурын Чуулга Версалийн хааны ордны дуурийн театрт тоглолоо (фото 8)
Улсын Филармонийн Морин Хуурын Чуулга Версалийн хааны ордны дуурийн театрт тоглолоо (фото 9)
Улсын Филармонийн Морин Хуурын Чуулга Версалийн хааны ордны дуурийн театрт тоглолоо (фото 10)
Улсын Филармонийн Морин Хуурын Чуулга Версалийн хааны ордны дуурийн театрт тоглолоо (фото 11)

Ялдам уянгалаг ятга хөгжмийн аялгуу, тайтгарал, амар амгаланг бэлэглэх уртын дуу, эрч хүчээр цэнэглэх дуурийн дуу мөн энэ бүхнийг ур ухаан, мэдрэмж, авьяасаараа төгс нэгтгэх маэстро. “Монголын Сайхан Орон” тоглолт бол сонгодог урлагийн гайхамшгийг мэдэрч болох ховорхон завшаан, магадгүй амьдралд тохиох цорын ганц боломж байв.

Улсын Филармонийн Морин Хуурын Чуулга Версалийн хааны ордны дуурийн театрт тоглолоо (фото 12)

Морин Хуурын Чуулгын уянга яруу хөгжмийг сонсон, үзгээр бичиж үгээр илэрхийлж баршгүй тэрхүү гайхалтай мэдрэмжийг мэдрэхээр энэ үдэш Монгол улсын ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, тэргүүн хатагтай Л.Болорцэцэгийн хамтаар, Монгол улсын Соёлын сайд Чинбатын Номин, Франц улсын Европ, Гадаад хэргийн сайд Катрин Колонна болон салбар салбарын элч төлөөлөгч эрхэмсэг ноёд хатагтай нар Версалийн хааны ордны дуурийн театрын танхимд хуран цугларсныг дурдъя.

Улсын Филармонийн Морин Хуурын Чуулга Версалийн хааны ордны дуурийн театрт тоглолоо (фото 13)

Тоглолт өндөрлөн уран бүтээлчид тайзнаа мэхийн ёслоход танхим дүүрэн үзэгчид сэтгэл хөдлөл, баяр цэнгэлдээ автаж сэтгэлийн таашаал эдэлснээ батлан удаан гэгч нь алгаа ташин зогсоход дэлхийн өв болсон энэхүү үзэсгэлэнт театраар дүүрэн цуурайтаж байсныг тэмдэглүүштэй. Ийнхүү зүрх сэтгэл уярааж, өв соёл, үндэсний ондоошлоо шингээсэн энэхүү тоглолтыг тоймлон бичин байхдаа ч сэтгүүлч миний омог бахдал дотроос оргилж монголынхоо соёл урлагаар, монгол хүмүүний заяаг олон төрсөндөө бахархнам.

Улсын Филармонийн Морин Хуурын Чуулга Версалийн хааны ордны дуурийн театрт тоглолоо (фото 14)
Улсын Филармонийн Морин Хуурын Чуулга Версалийн хааны ордны дуурийн театрт тоглолоо (фото 15)
Улсын Филармонийн Морин Хуурын Чуулга Версалийн хааны ордны дуурийн театрт тоглолоо (фото 16)
Улсын Филармонийн Морин Хуурын Чуулга Версалийн хааны ордны дуурийн театрт тоглолоо (фото 17)
Улсын Филармонийн Морин Хуурын Чуулга Версалийн хааны ордны дуурийн театрт тоглолоо (фото 18)
Улсын Филармонийн Морин Хуурын Чуулга Версалийн хааны ордны дуурийн театрт тоглолоо (фото 19)
цааш үзэх