Хайх

Баярын цэс: Оргилуун дарстай коктейльны жорууд

Баярын цэс: Оргилуун дарстай коктейльны жорууд

Text: Buro.Mongolia


Оргилуун дарсыг зүгээр л дангаар нь уухаас уйдсан, баярын цэсээ зохиож амжаагүй байгаа эсвэл зүгээр л шинэлэг амт туршиж үзэх дуртай уншигчиддаа эдгээр жорыг зориулж байна.

1. Гадилтай коктейль

Баярын цэс: Оргилуун дарстай коктейльны жорууд (фото 1)

Орц:

  • 30мл гадилын нухаш
  • 30мл гадилын ликер
  • 30мл апероль
  • 100мл просекко
  • 50мл сода ус

Хэрхэн бэлтгэх вэ?:

Гадилын нухаш, апероль болон гадилын ликероо холин хундагандаа хийгээд дээрээс нь оргилуун дарсаа дүүртэл хийнэ.

2. Hugo коктейль

Баярын цэс: Оргилуун дарстай коктейльны жорууд (фото 2)

Орц:

  • 60мл оргилуун дарс
  • 10мл лаймны шүүс
  • 10мл ликер
  • Сода ус (амтандаа тохируулна)
  • Гааны навч

Хэрхэн бэлтгэх вэ?:

Бүх орцоо холиод хундагандаа аягалаад гааны навчаа хийнэ. “Hugo”-г дарсны хундаганд уудаг болохыг анхаараарай.

3. Mimosa коктейль

Баярын цэс: Оргилуун дарстай коктейльны жорууд (фото 3)

Орц:

  • 50 мл жүржийн шүүс
  • 100-150мл оргилуун дарс
  • 10-15 мл ликер

Хэрхэн бэлтгэх вэ?:

Эхлээд апельсины шүүсээ оргилуун дарстайгаа холиод дээрээс нь ликероо нэмнэ. Чимэглэх үүднээс бөөрөлзгөнө ашиглах боломжтой.

4. Champagne Pick-me-Up

Баярын цэс: Оргилуун дарстай коктейльны жорууд (фото 4)

Орц:

  • 30мл коньяк
  • 40-45мл жүржийн шүүс
  • 100мл оргилуун дарс
  • 10мл анар жимсний шүүс

Хэрхэн бэлтгэх вэ?:

Коньяк, жүржийн шүүс, анар жимсний шүүсээ холиод хундагандаа аягална. Дээрээс нь оргилуун дарсаа дүүртэл нь нэмээд гүзээлзгэнэ эсвэл бөөрөлзгөнөөр чимнэ.

5. Ritz коктейль

Баярын цэс: Оргилуун дарстай коктейльны жорууд (фото 5)

Орц:

  • 30мл коньяк
  • 20мл куантро ликер
  • 15мл ликер
  • 20мл нимбэгний шүүс
  • 100мл ягаан оргилуун дарс

Хэрхэн бэлтгэх вэ?:

Оргилуун дарсаар бусад орцоо холиод хундагандаа аягалсны дараа дээрээс нь оргилуун дарсаа дүүртэл нь хийнэ. Сүүлд нь жүржийн амин тос хийн шатаах боломжтой. Ингэснээр коктейлын амт илүү чанга болдог байгаа.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх