Хайх

Mattel компани Айрис Апфелийн төрхтэй Барби хүүхэлдэй гаргалаа

Mattel компани Айрис Апфелийн төрхтэй Барби хүүхэлдэй гаргалаа

Одоогийн байдлаар цор ганц хувь бүтээгдсэн байгаа

Text: Бюро 24/7


Зураг:

Mattel компани загварын шүтээн, дизайнер Айрис Апфелийн төрхтэй Барби хүүхэлдэй бүтээсэн байна.

"Айрис" хүүхэлдэй нь Айрис Апфелийн нэрийн хуудас болсон дугуй хүрээтэй нүдний шил, олон тооны гоёл чимэглэлүүдийг зүүсэн бөгөөд "Iris Apfel: Accidental Icon" гэх намтарчилсан номын нүүрэнд дизайнерын өмссөн байдаг ногоон өнгийн Gucci-гийн хослолоор гоёсон байгаа. Одоогийн байдлаар энэхүү хүүхэлдэй нь цор ганц хувь л бүтээгдсэн аж. Гэхдээ Mattel компани нэг жилийн дотор тус хүүхэлдэйг олон тоогоор үйлдвэрлэнэ гэдгээ амлажээ.

Эргэн сануулахад 2018 оны гуравдугаар сарын 8-нд тус компани Фрида Кало, Амелия Эрхарт, Кэтрин Жонсон зэрэг агуу эмэгтэйчүүдээс сэдэвлэсэн цуврал Барби хүүхэлдэйнүүд танилцуулсан юм.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх