Хайх

Наргил модны самрын тос үнэхээр гайхамшигтай хүнс мөн үү?

Америкийн зүрхний нийгэмлэгээс нийтэлсэн шинэ судалгаа

Наргил модны самрын тос үнэхээр гайхамшигтай хүнс мөн үү?

Сүүлийн үед хүмүүс наргил модны самрын тосыг зөвхөн гоо сайхан гэлтгүй, мөн хүнсэндээ маш ихээр ашиглах болсон билээ. Уг тосны үйлдвэрлэгч компаниуд ч бас энэхүү бүтээгдэхүүний ид шидийг магтан дуулж, хэрэглэгчдийн сонирхлыг улам ихээр татсаар байна. Гэвч наргил модны самрын тосыг хүнсний зориулалтаар ашиглах нь хүний биеийн эрүүл мэндэд үнэхээр тустай юу? Энэ асуултын хариултыг Америкийн зүрхний нийгэмлэгийн (AHA) хийсэн судалгаа хэлж өгнө.

Circulation сэтгүүлд нийтлэгдсэн шинэ судалгаанд наргил модны самрын тос нь найрлагадаа 82% ханасан тос агуулдаг болох нь батлагджээ. Health вебсайтын мэдэгдсэнээр энэ нь цөцгийн тос ба махны өөхтэй тэнцэхүйц хэмжээний ханасан тосны агууламж юм. Мөн Америкийн зүрхний нийгэмлэгийн судалгааны хүрээнд наргил модны самрын тос идсэн хүмүүсийн холестерины (LDL) түвшин эрс нэмэгддэг бөгөөд энэ нь зүрх судасны өвчин, цус харвалт үүсгэх шалтгаан болдог нь тогтоогдсон байна. Тиймээс тус нийгэмлэг наргил модны самар аль болох хүнсэндээ хэрэглэхгүй байхыг зөвлөжээ.

Америкийн зүрхний нийгэмлэг ерөнхийдөө ханасан тосны хэрэглээгээ хязгаарлаж, наргил модны самрын оронд оливын ба наран цэцгийн гэх зэрэг ургамлын гаралтай тос хүнсэндээ хэрэглэж байхыг онцолсон юм.

 

 

Г.Тэмүүлэн

  • Зураг:

Сэтгэгдэл бичих

Цааш үзэх