Хайх

Apple Watch-д зориулсан эрүүл амьдралын хэвшил бий болгоход туслах аппууд

Apple Watch-д зориулсан эрүүл амьдралын хэвшил бий болгоход туслах аппууд

Шилдэг аппууд

Text: Бюро 24/7


Шинэ үеийн Apple Watch-ийн тусламжтайгаар бид зүрхний бичлэгээ хийж, эрүүл мэндийн тайлангаа гаргуулдаг болсон байгаа. Түүнчлэн зарим нэмэлт аппыг татаж авснаар фитнесс, бясалгалын хичээлүүдэд үнэгүй хамрагдаж, эрүүл хооллох дадал зуршлыг бий болгох боломжтой билээ. Ингээд Apple Watch-д зориулсан эрүүл амьдралын хэвшил бий болгоход туслах хамгийн шилдэг аппуудыг танилцуулж байна.

Nike Training Club

Иог, сунгалтын дасгал, фитнесс гээд төрөл бүрийн 185 гаруй дасгал сургуулилтын хичээлийг багтаасан Nike Training Club апп зөвхөн танд зориулсан дасгалын төлөвлөгөөг гаргаж өгөхөөс гадна шатаасан илчлэг, зүрхний цохилт зэргийн мэдээллийг нэгтгэн харуулах горимтой.

10% Happier: Meditation

2018 оны шилдэг аппуудын нэг 10% Happier: Meditation аппликейшнд дэлхийд нэртэй бясалгалын багш, зохиолчдын хичээлүүд багтжээ. Унтахын өмнө хийх бясалгал, стрессээс ангижрахад туслах бясалгал гээд өөрт хэрэгтэй гэсэн бясалгалын төрлүүдээс сонгох боломжтой.  

Streaks

Эрүүл хооллох, ном унших, дасгал хийх гээд зөв дадал зуршлуудыг хэвшүүлэхэд туслах Streaks аппыг 4.99 ам.долларын үнэтэйгээр худалдан аваарай. Мөн Streaks апп дээр хийх зүйлсийн жагсаалтаа гоёмсог хэв загвартайгаар гаргах боломжтой.

Flo Period

Cарын тэмдгийн хуанли хөтлөхөд зориулсан Flo Period аппликейшнд тухайн өдрийн сэтгэл хөдлөл, биед илэрч буй шинж тэмдгүүдээ оруулж өгснөөр нэмэлт зөвлөгөө болон эрүүл мэндийн тайланг гаргуулаарай.

1. Lifesum 2. 10% Happier 3. Smoke Free

Smoke Free

Хэрэв та тамхинаас гарахыг хүсч байвал Smoke Free аппыг татаж авахыг санал болгож байна. Smoke Free аппликейшнд 20 гаруй төрлийн тамхинаас гарах зөвлөмжүүдийг багтаасан ба тамхи татахаа больсноор эрүүл мэнд болон санхүүд тань гарч буй эерэг өөрчлөлтүүдийг дүгнэн харах боломжтой.

Lifesum

Хамгийн шилдэг эрүүл хооллолтын аппаар нэрлэгддэг Lifesum аппликейшнд кето, веган хоолны дэглэмүүд болон олон төрлийн эрүүл хоолны жорууд багтсан ба биедээ хүлээн авч буй илчлэг, нүүрс усны хэмжээгээ тооцоолон гаргах боломжтой.

 

 

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх