Хайх

Гэгээн Валентины өдөр Улаанбаатар хотод хаана, ямар арга хэмжээ зохион байгуулагдах вэ?

Гэгээн Валентины өдөр Улаанбаатар хотод хаана, ямар арга хэмжээ зохион байгуулагдах вэ?

Xамгийн сонирхолтой, хамгийн романтик арга хэмжээнүүд

Text: Бюро 24/7


Гэгээн Валентины өдөр хэрхэн болзохоо төлөвлөж амжаагүй бол анхаарлаа хандуулаарай. Энэхүү өдөр Улаанбаатар хотод зохион байгуулагдах хамгийн сонирхолтой, романтик арга хэмжээнүүдийг Бюро тоймлон хүргэж байна. Тэдгээрээс цухас дурдвал, A-Sound хамтлаг уламжлалт "Forever" амьд хөгжмийн тоглолтoo зохион байгуулах бол MUSE галерейн зүгээс хосуудад зориулсан "Valentine Ceramic" хэмээх workshop арга хэмжээ хийгдэхээр болжээ.

Жүжиг болон амьд хөгжмийн тоглолтууд

A-Sound хамтлагийн "Forever" амьд хөгжмийн тоглолт

Хэзээ: 2 сарын 14-нд 19:00 цагт
Хаана: Чингис Зочид Буудал

A-Sound хамтлаг жил бүрийн Гэгээн Валентины баярт зориулан Forever амьд хөгжмийн тоглолтоо хийдэг уламжлалтай. Найм дахь жилдээ зохион байгуулагдаж буй Forever амьд хөгжмийн тоглолтод A-Sound хамтлаг "30 жил хамт байхсан", "Уянга", "Шал дэмий" зэрэг алдарт дуунуудаа шинэлэг байдлаар тоглохоос гадна ковер дуунуудыг толилуулахаар болжээ.

У.Шекспирийн "Ромео, Жульетта" сонгодог жүжиг

Хэзээ: 2 сарын 14-нд 19:00 цагт
Хаана: Улсын Драмын Эрдмийн Театр

Сонгодог урлагт дуртай, түүнийг таашаадаг хосуудад зориулан Улсын Драмын Эрдмийн Театр "Ромео, Жульетта" сонгодог жүжгийг тавихаар боллоо. Дэлхий дахинаа өдийг хүртэл олон зуун хэл дээр тавигдаж буй энэхүү сонгодог жүжиг зовлон ба жаргалын туйлыг дахин тунгаах бодлуудыг бэлэглэж, хайрлах хайрлуулах хувь тавилантай хүн болж төрсний гайхамшгийг мэдрүүлнэ гэдэгт итгэлтэй байна.

Love of My Life - Valentine's Party

Хэзээ: 2 сарын 14-нд 20:00 цагт
Хаана: On'n Off Production

On'n Off Production-ийн авьяаслаг уран бүтээлчдийн хамтарсан "Love of My Life" тоглолтод очсоноор сэтгэлд хоногшсон алдарт кинонуудын дуу болон бүх цаг үеийн хамгийн алдартай хайрын тухай уран бүтээлүүдийг сонсох боломжтой.

Live Jazz: My Funny Valentine

Хэзээ: 2 сарын 14-нд 21:00 цагт
Хаана: Fat Cat жазз клуб

Валентины үдшийг хүн багатай, намуухан орчинд өнгөрүүлэхийг хүсч байвал Fat Cat жазз клубийг зориорой. Энэ үдэш Fat Cat клубийн уран бүтээлчид болох Макс Гиммлер, Ариу, Jojo болон Билгүүн нар хайр дурлалын тухай алдартай жазз уран бүтээлийг толилуулах юм.

Хосуудад зориулсан хөгжилтэй дурсамж үлдээх workshop-ууд

Valentine Ceramic - Хайрыг Керамикаар Урлах Өдөр

Хэзээ: 2 сарын 14-нд 14:00 ба 19:00 цагт
Хаана: MUSE галерей

Валентины баярын өдрийг хайрттайгаа хамт бүтээлчээр өнгөрүүлэхийг хүсэж байна уу? Тэгвэл MUSE арт галерейгаас зохион байгуулж буй "Valentine Ceramic" хэмээх workshop арга хэмжээнд очоорой. Энэхүү workshop-д хамрагдсанаар керамик урлагийн талаар анхан шатны мэдлэгтэй болж, бүтээлч сэтгэлгээ болон уран сэтгэмжээ нэмэгдүүлэхээс гадна мөнхөд хадгалагдан үлдэх керамик бүтээлтэй болох юм.

Chocolate Workshop

Хэзээ: 2 сарын 13-нд 15:00 цагт
Хаана: Peace Patisserie

Улаанбаатар хотод Гэгээн Валентины баярт зориулан цөөн хэдэн газар хосуудад зориулан workshop арга хэмжээ зохион байгуулж байгаагийн нэг нь Peace Patisserie юм. Хэрэв та дурлалт хүндээ өөрийн гараар хийсэн жигнэмэг аль эсвэл шоколад хайлуулан өгөхийг хүсч байвал "Chocolate Workshop"-д хамрагдаарай. Энэхүү workshop-д оролцсоноор зөөлөн амтат жигнэмэг дээр өөрийн хүссэн өнгө дүрсээр үг бичиж, зурж чимэглэхийн сацуу шоколад хайлуулах аргачлалыг мэргэжилтнээр заалгуулах боломжтой ажээ.

 

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх