2026 оны онцлох эрэгтэй үс засалтын трэндүүд

Нар оройтон жаргаж зуны горимд шилжсэн эдгээр өдрүүдэд эрчүүд толгой нүцгэн явахын зовлон үгүй тул эрх чөлөөтэйгөөр мөн бүтээлчээр үс засалтдаа өөрчлөлт хийх боломж энэ л цаг мөчүүдэд бүрддэг билээ. Эргээд л ирэх хүйтний улирлаас урьтаж, зүсэнд тань төрх, царайнд тань өнгө нэмэх 2026 оны тренд эрэгтэй үс засалтуудыг бидний зүгээс онцлон хүргэж байна.


АР ТАЛААРАА ҮЛ ЯЛИГ УРТ

80-аад оны урт гэзэг бүхий үс засалтын уртыг яльгүй богиносгож, илүү энгийн хэр нь эгэлгүй төрхийг бүрдүүлж өгөх үс засалт энэ жилийн халуухан тренд болж байна. Холливүүдийн жүжигчин Жейкоб Элорди, Оскар Айзек, Пол Мескаль нар энэхүү үс засалтаар дүр төрхөө бүрдүүлж, өөрсдөдөө хэрхэн өвөрмөц өнгө, аяс нэмж буйг ажиглаарай.


ЗАМБАРААГҮЙ БУРЖГАР

Өглөө босоод үсээ хальт янзалсан болоод гарчихсан мэт замбараагүй буржгар үс засалт 2026 онд ч тренд хэвээр байна. Хэдий замбараагүй мэт харагдавч үнэндээ энэхүү засалт нь танаас багагүй хичээл зүтгэл шаарддаг. Таныг огт хичээгээгүй хэр нь онцгой өнгө төрхийг тань тодотгох энэхүү үс засалтаар Тимоти Шаламе, Зейн Малик, Шон Мендес зэрэг дэлхийн алдартнууд дүр төрхөө цогцлоодог билээ.


УГИЙГ НЬ БОСГОСОН ҮС

Таны үс буржгар, шулуунаас үл хамааран толгойн орой дахь үсний уг хэсгийг босгож хоёр тийш хэлбэржүүлэн хуваахад та тренд үс засалттай залуусын тоонд багтаж чадах нь ээ. Үлгэрийн ханхүү мэт романтик хэр нь орчин цагийн тренд өнгө төрхийг давхар бүрдүүлмээр байвал энэхүү засалтыг туршаад үзээрэй.


ДОЛГИОТСОН БОГИНО ТАЙРАЛТ

Хэрвээ та богино халимагтай бол уг засалтыг туршаад үзээрэй. 2026 оны эрэгтэй тренд үс засалтад гол төлөв уртдуу үс зонхилж байгаа ч богинохноор долгиотох энэхүү тайралт нь таныг эршүүд хэр нь нарийн мэдрэмжтэй харагдуулна. 

З. Зоригт

2026-06-18, 17:10