Мэргэжлийн гоо сайхан, арьс арчилгааны Kiko Milano брэнд Монголд

Итали бүсгүйн цүнхнээс гарч ирэх гялалзах уруулын будаг, Миланы загварын тайзны гэрэлд амилсан загвар өмсөгчдийн дүр төрхийг тодотгох өнгө төрх, орчин үеийн эмэгтэйчүүдийн гоо сайхныг илтгэх нэгэн илэрхийлэл болсон Kiko Milano брэнд Монгол дахь аяллаа эхлүүллээ. Монголд тус брэнд зөвхөн гоо сайхны бүтээгдэхүүн худалдаалах бус, өөрийн дүр төрхөө өөрчлөх, дотоод мэдрэмжээ нээх боломжийг хэрэглэгчдэд албан ёсоор олгохоор Би Ти Эф Интернэйшнл ХХК албан ёсны эрхтэйгээр нэвтрүүлж байна.

1997 онд Италийн Бергамо хотод Стефано болон Антонио Перкасси нарын санаачилгаар үүсгэн байгуулагдсан Kiko Milano нь мэргэжлийн түвшний нүүр будалт, арьс арчилгааны бүтээгдэхүүнийг бүх эмэгтэйчүүдэд хүртээмжтэй болгох зорилготой үүсгэн байгуулагдаж байсан түүхтэй. Эдгээр олон жилийн турш брэнд нь “Чанартай бүтээгдэхүүн заавал үнэтэй байх албагүй” гэх зарчмыг баримталж, бүтээгдэхүүн бүртээ шинэлэг байдал, өнгө, чанарыг шингээсээр иржээ.

1997 онд Италийн Бергамо хотод Стефано болон Антонио Перкасси нарын санаачилгаар үүсгэн байгуулагдсан Kiko Milano нь мэргэжлийн түвшний нүүр будалт, арьс арчилгааны бүтээгдэхүүнийг бүх эмэгтэйчүүдэд хүртээмжтэй болгох зорилготой үүсгэн байгуулагдаж байсан түүхтэй. Эдгээр олон жилийн турш брэнд нь “Чанартай бүтээгдэхүүн заавал үнэтэй байх албагүй” гэх зарчмыг баримталж, бүтээгдэхүүн бүртээ шинэлэг байдал, өнгө, чанарыг шингээсээр иржээ.

Брэндийн бүтээгдэхүүний 97% нь Италид үйлдвэрлэгддэг бол хумс арчилгааны бүтээгдэхүүн Франц болон Япон улсад, хөмсөг, уруулын харандаа Герман, АНУ-д, багс болон бусад аксесуарууд Хятадад хийгддэг байна. Kiko-гийн бүх бүтээгдэхүүн нь чанарын өндөр шалгуур, найрлага зүйн нарийн орц стандартаар үйлдвэрлэгддэг. Олон улсад зөвшөөрөгдсөн орц найрлагаас илүү тус брэндийн дотоодын чанарын хяналтаар тэнцээгүй орцыг хасаж хэрэглэгчдийн эрүүл мэнд, итгэлцэлд тулгуурласан баталгаа амлаж ажиллаж байна. Аюулгүй, үр дүнтэй, хэрэглэхэд хялбар томьёонууд нь олон жилийн судалгаа, шинжилгээнд тулгуурлан бүтээгдсэн бөгөөд бүх насны эмэгтэйчүүдийн гоо сайхны хэрэгцээг бүрэн хангахуйц өнгө, бүтэц, мэдрэмжээр баялаг билээ.

Миланы улирал тутмын загвар, уран сэтгэмжээс урам аван, тус брэнд жил бүр 400 гаруй шинэ бүтээгдэхүүн гаргадаг нь Kiko Milano-гийн өвөрмөц шинэлэг байдлын илрэл. Үүгээрээ тэд үргэлж хэрэглэгчдэд шинэ өнгө, бүтэц, мэдрэмжийг турших боломжийг олгодог брэнд билээ.

Kiko Milano зөвхөн Итали төдийгүй Герман, Франц, Португал, Испани, Англи, Австри, Швейцар, Голланд, Бельги, Польш, АНУ, Хонконг, Турк, Швед, Орос, Бразил, Энэтхэг, Катар, Ливан, Кувейт болон онлайн дэлгүүрээрээ дамжуулан дэлхий даяар худалдаалагддаг. Эдгээр дэлгүүр тус бүр нь хэрэглэгчдэд шинэ өнгө, текстур, шинийг турших боломж, нүүр будалт ба арьс арчилгааны хамгийн тохиромжтой шийдлүүдийг үйлчлүүлэгч тус бүртээ амалдаг. 

Загварын хот болох Миланаас эхлэлээ тавьсан энэхүү брэнд өнөөдөр Euromonitor хэмээх судалгааны байгууллагын дүгнэлтээр Европын нүүр будалтын зах зээлийн 4.5 хувийг эзэлж, тэргүүлэгч брэндүүдийн нэг болсон. Хэрэглэгчдийн сэтгэл ханамж талаасаа ч тэр Kiko-гийн дэлгүүрт зочлох нь зөвхөн бүтээгдэхүүн худалдан авах үйл явц биш. Миланы уран сэтгэмж, дэлхийн чиг хандлага, эмэгтэй хүний итгэлийн урам гурвын огтлолцолд Kiko Milano-гийн үзэсгэлэнт ертөнц оршдог билээ.

Kiko Milano Mongolia

Хаяг: ЧД, 3-р хороо, Улсын Их Дэлгүүрийн 1 давхарт

Facebook: Kiko Milano Mongolia

Instagram: @btfinternational_beauty

Ц. Усанболор

2025-11-06, 09:42