77 дахь удаагийн Эмми наадмын ялагчид тодорлоо: Severance, Adolescence болон бусад
Америкийн телевизийн салбарын дээд шагнал болох 77 дахь удаагийн Эмми шагнал гардуулах ёслол амжилттай болж өндөрлөлөө. Тус наадамд өмнө оны зургаадугаар сарын 1-нээс энэ оны тавдугаар сарын 31-ний өдрийн хооронд телевизийн оргил буюу оройн цагаар цацагдсан бүтээлүүд нэр дэвшсэн билээ.
Тэгвэл энэ удаагийн наадамд ажил, хувийн амьдрал хоёрын заагийг харуулсан сэтгэлзүйн триллер Severance болон өсвөр насны хүүхдийн амьдрал, гэр бүлийн харилцааны ээдрээтэй түүхийг өгүүлдэг Adolescence бүтээлүүд цойлж чадлаа. Эдгээр цувралууд нь хүний сэтгэлзүй, нийгмийн асуудлыг шинэлэг аргаар хөндөж харуулсан гэдгээрээ онцлог ба аль аль нь Эммигийн голлох шагнал хүртэж, телевизийн салбарт нэр хүндээ бататгаад амжлаа.
Ингээд 77 дахь удаагийн Эмми шагнал гардуулах ёслолын ялагчидтай дэлгэрэнгүй танилцана уу.
Шилдэг утга уянгын цуврал
The Pitt
Шилдэг инээдмийн цуврал
The Studio
Шилдэг богино цуврал
Adolescence
Утга уянгын цувралын шилдэг эрэгтэй гол дүрийн жүжигчин
Ноа Вайл, The Pitt
Утга уянгын цувралын шилдэг эмэгтэй гол дүрийн жүжигчин
Бритт Лоуэр, Severance
Инээдмийн цувралын шилдэг эрэгтэй гол дүрийн жүжигчин
Сет Роген, The Studio
Инээдмийн цувралын шилдэг эмэгтэй гол дүрийн жүжигчин
Жан Смарт, Hacks
Богино цуврал, эсвэл киноны шилдэг эрэгтэй гол дүрийн жүжигчин
Стивен Грэхэм, Adolescence
Богино цуврал, эсвэл киноны шилдэг эмэгтэй гол дүрийн жүжигчин
Кристин Милиоти, The Penguin
Утга уянгын цувралын шилдэг эрэгтэй туслах дүрийн жүжигчин
Трамелл Тиллман, Severance
Утга уянгын цувралын шилдэг эмэгтэй туслах дүрийн жүжигчин
Кэтрин ЛаНаса, The Pitt
Инээдмийн цувралын шилдэг эрэгтэй туслах дүрийн жүжигчин
Жефф Хиллер, Somebody Somewhere
Инээдмийн цувралын шилдэг эмэгтэй туслах дүрийн жүжигчин
Ханна Эйнбиндер, Hacks
Богино цуврал, эсвэл киноны шилдэг эрэгтэй туслах дүрийн жүжигчин
Оуэн Купер, Adolescence
Богино цуврал, эсвэл киноны шилдэг эмэгтэй туслах дүрийн жүжигчин
Эрин Дохерти, Adolescence
Утга уянгын цувралын шилдэг зохиол
Дэн Гилрой, Andor, “Welcome to the Rebellion”
Богино цуврал, антологи цуврал, эсвэл киноны шилдэг зохиол
Жак Торн, Стивен Грэхэм, Adolescence
Утга уянгын цувралын шилдэг найруулга
Адам Рандал, Slow Horses, “Hello Goodbye”
Инээдмийн цувралын шилдэг найруулга
Сет Роген, Эван Голдберг The Studio, “The Oner”
Богино цуврал, антологи цуврал, эсвэл киноны шилдэг найруулга
Филип Барантини, Adolescence
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт