“Aladdin” бүрэн хэмжээний киноны гол дүрийн жүжигчид тодорлоо

Disney ээлжит үлгэрээ амилуулж байна

Disney кино компани бид бүгдийн сайн мэдэх 1992 оны "Aladdin" анимэйшнийг бүрэн хэмжээний кино болгон хувиргах гэж байна. Төслийн зохион байгуулагчид саяхныг хүртэл гол дүрийн жүжигчдээ сонгон шалгаруулж байсан бол, нэг хоногийн өмнө жүжигчдийн нэрс тодорхой боллоо. Disney компанийн мэдэгдсэнээр Аладдиныг Канадын жүжигчин Мена Массуд, Жасминыг Их Британийн жүжигчин Наоми Скотт, харин Genie буюу шидтэний дүрийг Уилл Смитт гаргахаар болжээ.

Just announced: MENA MASSOUD will play the title role in ALADDIN. Will Smith as the genie, Naomi Scott as Jasmine #D23Expo pic.twitter.com/4xvIx0soMC

— Kyle Buchanan (@kylebuchanan) July 15, 2017

Найруулагч Гай Ричигийн хариуцаж авсан "Aladdin" бүрэн хэмжээний кино нь Disney-гийн 2015 онд танилцуулсан "Cinderella"-тай харьцуулбал үндсэн үйл явдлаасаа бага зэрэг хазайх бөгөөд сонгодог анимэйшний уламжлалт бус хувилбарыг үзэгчдэд толилуулах гэнэ.

Мена Массуд
Мена Массуд

Наоми Скотт
Наоми Скотт

Уилл Смитт

Ө.Тодгэрэл

2017-07-17, 12:00

  • Зураг: