Аравдугаар сард цацагдах шинэхэн цувралууд
Monster: The Ed Gein Story, The Witcher, Nobody Wants This болон бусад
Аравдугаар сартай зэрэгцэн дэлгэцийн урлагийн ертөнц шинэ өнгө, шинэлэг соргог бүтээлүүдээр үзэгчдийг байлдан дагуулахад бэлэн болжээ. Бодит түүхээс сэдэвлэсэн бүтээлүүдээс эхлээд айдас, адал явдлаар дүүрэн шинэ цувралууд ээлж дараалан нээлтээ хийх гэж байна. Ингээд энэ сар нээлтээ хийх хамгийн сонирхолтой уран бүтээлүүдийг мэдээллийг уншигч танд хүргэж байна.
Monster: The Ed Gein Story
Цацагдах огноо: Аравдугаар сарын 3
Monster цувралын гуравдугаар бүлэг энэ сарын 3-ны өдөр нээлтээ хийх гэж байна. Цувралын гол дүр Эд Гейний дүрд Британийн жүжигчин Чарли Ханнам тоглосон бол найруулагчаар Макс Уинклер ажилласан байна. Өмнөх хоёр бүлгийн адилаар гуравдугаар бүлэг нь бодит явдлаас сэдэвлэсэн цуврал алуурчны тухай өгүүлнэ. Тэрээр хүнд хэцүү хүүхэд нас, өвчтэй аав, хэт халамжтай ээжийн хүмүүжлээр хүмүүжиж, эцэс төгсгөлд нь ганцаардмал нэгэн алуурчин болон хувирчээ.
Boots
Цацагдах огноо: Аравдугаар сарын 9
Netflix-ийн шинэхэн бүтээл аравдугаар сарын 9-ний өдөр нээлтээ хийнэ. Цувралын найруулагчаар найруулагч Норман Лир ажилласан бөгөөд энэ бүтээл нь түүний сүүлийн төсөл болж буй гэдгээр онцлог юм. Үйл явдал 1990-ээд онд өрнөнө. АНУ-ын тэнгисийн явган цэрэгт Рэй Макаффи болон түүний ижил хүйстэн найз Кэмерон Коуп нар элссэнээр киноны үйл явдал өрнөнө. Тэд цэргийн хатуу дэг жаяг, дэглэмийн даван гарахад амаргүй л байх болов уу?
Nobody Wants This
Цацагдах огноо: Аравдугаар сарын 23
Цувралын нэгдүгээр бүлгийн төгсгөлийг санаж байна уу? Хайр дурлал, итгэл найдвараа бараг алдах шахсан хоёр хос эцсийн анги дээр эвлэрч, учраа олсон билээ. Харин хоёрдугаар бүлэгт Ноа, Жоан нар бие биеийнхээ гэр бүлийнхэнтэй танилцаж, хамтын амьдралдаа дасан зохицохыг алхам алхмаар сурч эхэлнэ.
It: Welcome to Derry
Цацагдах огноо: Аравдугаар сарын 26
Стивен Кингийн алдарт романаас сэдэвлэн бүтээсэн тус цувралын найруулагчаар Андрес Мусчиетти ажиллаж, гол дүрд Билл Скарсгард тогложээ. Үйл явдал 1960-аад оны үеийг харуулна. Киноны эхний үйл явдлаас 27 жилийн өмнө Мэн мужийн Дерри хотод гэнэн томоогүй хүүхдүүд Пеннивайз хэмээх хорон санаат алиалагчийн гарт орсноор үйл явдал өрнөнө.
Talamasca: The Secret Order
Цацагдах огноо: Аравдугаар сарын 26
Таламаска бол ер бусын үзэгдлийг судалж, тэдгээрийн оршин тогтнолыг нууцлан хамгаалснаар дэлхийн тэнцвэрийг хадгалахыг зорьдог нууцлаг байгууллага юм. Тэгвэл шинэ цуврал нь уг байгууллагыг хэрхэн бүрэлдэн бий болсон, түүний гишүүдийн тухай өгүүлэх магадлалтай юм. Найруулагчаар Жон Ли Хэнкок ажиллаж, гол дүрүүдэд Николас Дентон, Уильям Фихтнер, Роберт Гудман, Жан-Паскаль Энеман, Элизабет Макговерн, Мэйси Ричардсон-Селлерс нар тогложээ.
The Witcher
Цацагдах огноо: Аравдугаар сарын 30
Цувралын дөрөвдүгээр бүлэг энэ сарын 30-ны өдөр Netflix-ээр олны хүртээл болох гэж байна. Анжей Сапковскийн романаас сэдэвлэн бүтээсэн Геральт хэмээх хар ид шидтэний тухай цуврал юм. Өмнөх гурван бүлгийн гол дүрд жүжигчин Хенри Кавилл тоглосон бол шинэ бүлгийн гол дүрд Лиам Хемсворт тоглосон байна. Дөрөвдүгээр бүлэг өмнөх улирлуудын ангиудын үйл явдлыг үргэлжлүүлэх ба Геральт хэмээх мангасын ангуучийн адал явдлыг үзүүлэх болно.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт