Арванхоёрдугаар сард нээлтээ хийх дэлгэцийн бүтээлүүд
Avatar: Fire and Ash, Eternity болон бусад
2025 оны арванхоёрдугаар сард дэлгэцийн ертөнц шинэ өнгө аяс, сэтгэл хөдлөлөөр дүүрэн байх нь. Кино сонирхогчдын хувьд энэ сарын бүтээлүүд зүрх сэтгэлийг хөдөлгөж, бодолд автах боломжийг олгоно. Ингээд энэ сард нээлтээ хийхээр зэхээд буй уран бүтээлүүдийг танилцуулж байна.
Нээлтээ хийх огноо: арванхоёрдугаар сарын 4
Лиз, Малкольм хоорондоо төдийлөн сайн танил биш хэдий ч Малкольм түүнийг хотоос зайдуу ордод амралтын өдрийг хамт өнгөрүүлэхээр урьдаг. Тус орд Лизд маш их таалагдах хэдий ч өглөө сэрэхэд бүх зүйл өөрчлөгдөнө. Учир нь Малкольм ямар ч ул мөргүй алга болно. Харин тэр үед түгшүүртэй чимээ гарж, хана, шал нь амьд мэт мэдрэмж төрүүлж эхэлнэ. Зочны өрөөнд тайлбарлашгүй амьтад гарч ирж, Лиз энэ газрын нууцыг тайлж чадахгүй бол үүрд энд үлдэх эрсдэлд орж болзошгүй.
Нээлтээ хийх огноо: арванхоёрдугаар сарын 17
Найруулагч Жеймс Камероны домогт бүтээл болох Avatar-ын гуравдугаар анги тун удахгүй нээлтээ хийх гэж байна. Хүүгээ харамсалтайгаар амь үрэгдсний дараа Жэйк болон Нейтири нар гэр бүлийнхээ тэнцвэрийг сэргээж, эв нэгдлийг хадгалахын тулд тэмцэх шаардлагатай болно. Гэсэн хэдий ч RDA корпорац илүү их хүч, шинэчилсэн технологитойгоор эргэн ирж, Пандораг бүрэн өөрийн мэдэлд оруулахыг санаархана. Энэ хоорнод харгис удирдагч Варангагаар удирдуулсан На'ви омог гарч ирснээр, Жэйк удирдагчийн үүрэг хариуцлага болон гэр бүлийн хайрын хооронд хэцүү сонголт хийх ёстой болно.
Нээлтээ хийх огноо: арванхоёрдугаар сарын 18
Милли шинэ амьдралаа эхлүүлэх мөрөөдөлтэй бөгөөд Винчестерийн гэр бүлийн сүрлэг ордод ажилд орно. Эхэн үедээ түүнд ажил нь төгс мэт санагдах хэдий ч аажмаар сонин үйл явдлууд өрнөж эхэлнэ. Милли энэ байшин өөрийн гэсэн дүрэм журмын дагуу байдаг бөгөөд олон нууцыг хадгалдаг гэдгийг ол мэднэ. Өдөр бүр түүний өмнө өнгөрсөн цаг үеийн таагүй, гунигтай хуудаснууд нээгдэж, эзэдтэй тэмцэх нь түүний хувьд жинхэнэ шалгуур болж хувирна.
Нээлтээ хийх огноо: арванхоёрдугаар сарын 18
Жоан нас барж, диваажингийн ертөнцөд очно. Тэнд түүнд нэг долоо хоногийн хугацаа өгөгдөх ба энэ хугацаанд тэрээр анхны хайр эсвэл хүүхдүүдийнхээ аав хоёрын хооронд сонголт хийх ёстой болдог. Үүний тулд Жоан дурсамж руугаа эргэн очиж, амьдралынхаа янз бүрийн мөчүүдийг дахин туулж, өнгөрсөн он жилүүдийн үнэ цэнийг ойлгохыг оролдоно.
Нээлтээ хийх огноо: арванхоёрдугаар сарын 18
Мексикийн далайн шуурга загасчдын завийг эргээс 70 милийн зайд хөмөрч, завин дээр байсан дөрвөн найз тэсгим хүйтэн усанд орж, тус бүр өөрсдийн амь насны төлөө тэмцэх шаардлагатай болно. Хүйтэн ус, айдас, өлсгөлөн хийгээд нөхөрлөлийн мөн чанар, хувь хүний зан араншин гээд бүгдийг танин мэдэх шаардлага тэдэнд тулгарна. Эл кино хүний тэсвэр тэвчээр, сүйрлийн өмнөх сэтгэлзүйн байр байдлыг голлон харуулах болно.
Нээлтээ хийх огноо: арванхоёрдугаар сарын 25
Лиз, Малкольм хоорондоо төдийлөн сайн танил биш хэдий ч Малкольм түүнийг хотоос зайдуу ордод амралтын өдрийг хамт өнгөрүүлэхээр урьдаг. Тус орд Лизд маш их таалагдах хэдий ч өглөө сэрэхэд бүх зүйл өөрчлөгдөнө. Учир нь Малкольм ямар ч ул мөргүй алга болно. Харин тэр үед түгшүүртэй чимээ гарж, хана, шал нь амьд мэт мэдрэмж төрүүлж эхэлнэ. Зочны өрөөнд тайлбарлашгүй амьтад гарч ирж, Лиз энэ газрын нууцыг тайлж чадахгүй бол үүрд энд үлдэх эрсдэлд орж болзошгүй.
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт