Нэгдүгээр сард цацагдах шинэ цувралууд
2026 оны нэгдүгээр сар дэлгэцийн ертөнцийг шинэ түүхүүдээр дүүргэж, кино сонирхогчдыг дараагийн сонирхолтой цувралуудын амтанд умбуулах гэж байна. Энэ сард адал явдал, нууцлаг гэмт хэрэг, уран зөгнөлт, романтик өнгө аясыг хослуулсан бүтээлүүд ээлж дараалан нээлтээ хийж, үзэгчдийг дэлгэцийн өмнө удаан саатуулах нь дамжиггүй. Ийнхүү үзэгчдийн дунд хамгийн их хүлээлт үүсгээд буй зургаан цувралыг онцлон хүргэж байна.
Цацагдах огноо: Нэгдүгээр сарын 29
Энэ оны хамгийн их хүлээлт үүсгээд буй цувралуудын нэг бол Bridgerton. Цувралын дөрөвдүгээр бүлэгт Бенедикт Бриджертон болон Софи Бек нарын хайрын түүхийг өгүүлэх бөгөөд цуврал хоёр хэсгээс бүрдэнэ. Эхний хэсэг нэгдүгээр сарын 26-нд, хоёрдугаар хэсэг хоёрдугаар сарын 26-нд тус тус цацагдахаар товлогджээ.
Цацагдах огноо: Нэгдүгээр сарын 8
10 жилийн завсарласны дараа The Night Manager цуврал эргэн ирж байна. Жон Ле Каррегийн ижил нэртэй романаас сэдэвлэсэн уг бүтээл анх 2016 онд мини цуврал хэлбэрээр үзэгчдэд хүрч байсан билээ. Тэгвэл энэ удаад тагнуулын ажилтан асан Жонатан Пайн Колумб руу даалгавар гүйцэтгэхээр мордсоноор шинэ үйл явдал өрнөх юм.
Цацагдах огноо: Нэгдүгээр сарын 11
10 жилийн завсарласны дараа The Night Manager цуврал эргэн ирж байна. Жон Ле Каррегийн ижил нэртэй романаас сэдэвлэсэн уг бүтээл анх 2016 онд мини цуврал хэлбэрээр үзэгчдэд хүрч байсан билээ. Тэгвэл энэ удаад тагнуулын ажилтан асан Жонатан Пайн Колумб руу даалгавар гүйцэтгэхээр мордсоноор шинэ үйл явдал өрнөх юм.
Цацагдах огноо: Нэгдүгээр сарын 15
Цацагдах огноо: Нэгдүгээр сарын 15Нэгдүгээр сарын 15-нд нээлтээ хийх Ponies цуврал 1977 оны Зөвлөлт Холбоот Улсад өрнөнө. Москва дахь АНУ-ын Элчин сайдын яаманд амьдарч буй хоёр эмэгтэй нөхрүүдийнхээ аллагын хэргийг мөрдөж эхэлснээр үйл явдал өрнөх бөгөөд гол дүрд Эмилия Кларк, Хейли Лу Ричардсон нар тогложээ.
Цацагдах огноо: Нэгдүгээр сарын 15
1925 оны Лондон хотын нэгэн тансаг харшид өрнөх энэхүү цувралд чинээлэг давхаргын төлөөллүүд амралтын өдрөөр цугларна. Удалгүй нэгэн залуу учир битүүлэг байдлаар нас барж нууцлаг үйл явдлууд эхэлнэ. Гол дүрүүдэд Миа Маккенна-Брюс, Мартин Фриман, Хелена Бонем Картер нар тогложээ.
Цацагдах огноо: Нэгдүгээр сарын 18
HBO-гийн шинэ цуврал A Knight of the Seven Kingdoms нь Game of Thrones цувралын үйл явдлаас 100 жилийн өмнөх үеийг өгүүлнэ. Гол дүрийн баатар Дункан баатруудын тэмцээнд оролцох мөрөөдөлтэй ба мөрөөдлийнхөө төлөө явж байх үедээ 10 настай Эгг хүүтэй танилцана. Ингэснээр тэдний гайхамшигт түүх эхэлнэ. Эгг хүүгийн жинхэнэ дүр бол ирээдүйн Вестеросын хаан Эйегон V Таргариен юм. Цуврал нийт зургаан ангиас бүрдэнэ.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт