Загварын трендийг киногоор дэлгэрүүлсэн нь
Аливаа хувцаслалтын трендийг нийгэмд нэвтрүүлэх олон аргууд бий ч кино урлагаар дамжуулж тренд дэлгэрүүлэх нь хамгийн үр дүнтэй бөгөөд хүчтэй арга байсаар байна. Зөвхөн кино урлагийн тусламжтайгаар л алдар нэр нь түгсэн брэндүүд бий бөгөөд хамгийн тод жишээ нь алдарт Sex and the city цувралын гол дүр, загварын хорхойтон Керри Брэдшоугийн хайртай гутлын брэнд Manolo Blahnik-ыг дурдаж болно. Manolo Blahnik брэнд нь зөвхөн загварын ойрын хүрээллийнхэн л мэддэг тансаг зэрэглэлийн гутлын брэнд байсан боловч Керри маань хулгайчид буу тулган дээрэмдүүлэхдээ “Маноло гутлыг минь л битгий аваач” хэмээн гуйж, ноён Биг гэрлэх саналыг дахин тавихдаа очир эрдэнийн бөгжний оронд тус брэндийн hangisi загварын цэнхэр туфлийг өвдөг сөхрөн Керригийн өлмийд өмсүүлдэг нь тус цувралын нэгэн онцгой хэсэг болсон билээ. Загвар зохион бүтээгч ноён Маноло Бланик өөрөө ч нэгэн ярилцлагадаа “Би Сара Жессика Паркерт үүрд талархаж явах болно. Энэ цуврал миний карьерыг өөрчилсөн” хэмээн хүлээн зөвшөөрсөн байдаг. Үүнтэй адилаар кинон дахь дүрүүдийн хувцаслах хэв маяг олон нийтэд түгэн дэлгэрч байсан тохиолдлууд цөөнгүй бөгөөд чухам ямар кино ямар трендийг нэвтрүүлж байсан талаар та бүхэндээ танилцуулъя.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт