BLACKPINK хамтлаг шинэ дуугаа аялан тоглолтынхоо үеэр анх удаа толилуулна

Долоодугаар сарын 5-нд

Дэлхийн хөгжмийн тавцанд амжилттай байр сууриа хадгалсаар буй BLACKPINK хамтлаг удаан хугацааны дараа бүрэн бүрэлдэхүүнээрээ дахин нэгдэж, Deadline нэртэй дэлхийн хэмжээний аялан тоглолтоо 2025 оны долоодугаар сарын 5-нд эхлүүлэх гэж байна.

Хамтлагийн менежментийн агентлаг болох YG Entertainment-ийн мэдээлснээр тэд Сөүл хотын Goyang Sports Complex цэнгэлдэх хүрээлэнд болох нээлтийн тоглолт дээрээ шинэ дуугаа анх удаа сонсогчдын хүртээл болгохоор төлөвлөж байгаа гэнэ. Одоогоор тэдний шинэхэн дууны нэр, жанр, клип зэрэг дэлгэрэнгүй мэдээлэл зарлагдаагүй ч дуу албан ёсоор долоодугаар сарын 11-ний баасан гарагт цацагдах өндөр магадлалтай байгаа аж. Учир нь хөгжмийн ертөнцөд шинэ дуунуудыг ихэвчлэн баасан гарагт цацдаг уламжлалтай бөгөөд энэ нь Billboard Global 200 зэрэг олон улсын жагсаалтад өндөр байранд бичигдэхэд чухал нөлөөтэй байдаг гэж шинжээчид тайлбарлажээ.

BLACKPINK-ийн энэхүү шинэ уран бүтээл нь тэдний 2023 оны наймдугаар сард гаргасан The Girls дуунаас хойших анхны бүтээл юм. Үүнээс өмнө тэд 2022 онд Born Pink цомгоо гаргаж, Billboard 200 жагсаалтын тэргүүн байранд бичигдсэн түүхэн амжилт гаргаж байсан билээ.

Э.Цовоо

2025-06-26, 10:36