“Трэп Ковбой”: Рэппер Lil Nas X Dazed сэтгүүлийн нүүрэнд

Шинэ дугаарт зориулсан зураг авалт

Рэппер Lil Nas X буюу Монтеро Ламар Хилл Dazed сэтгүүлийн шинэ дугаарын зураг авалтад оролцжээ. Трэп урсгалыг кантри хэв маягт оруулж чадсан рэппер сэтгүүлийн шинэ дугаарт зориулан орчин цагийн ковбой залуугийн дүрд хувирчээ. Зураг авалтыг Шарлотта Уэльс хариуцсан бол стилистээр Том Гиннесс ажиллажээ. Түүнчлэн өдгөө 20 настай Монтеро Ламар Хилл түүнийг алдартай болоход цахим орчин, олон нийтийн сүлжээ хэрхэн нөлөөлсөн тухай, "Old Town Road" дуугаа хэрхэн зохиосон гэх мэт олон сонирхолтой сэдвийн талаар Dazed сэтгүүлд өгсөн ярилцлагадаа дурдсан байна.

 

 

 

Buro.Mongolia

2019-08-02, 11:08