Dior ба Nike нэг логонд: Нэгэн график дизайнер алдарт брэндүүдийн логог засварлаж байна

Крис ван Ашд таалагдлаа

Reilly гэх нууц нэрээр ажилладаг Лондонгийн нэгэн график дизайнер тансаг зэрэглэл ба масс зах зээлийн брэндүүдийг хооронд нь нэгтгэж, сонирхолтой логонууд бий болголоо. Тэр хүн бүрийн мэдэх алдарт логонуудыг ашигласан бөгөөд үүний үр дүнд нь Fendi-г Fila мөн Stella McCartney-г Stella Artois болгон хувиргасан байлаа. Түүний уран сэтгэмжийн дагуу мөн Dior брэндийн лого Nike-гийн хэлбэрт орж, харин Maison Margiela McDonalds болсон байв.

Энэхүү компьютер график туршилтыг хамгийн анх Dior Homme-гийн бүтээлч захирал Крис ван Аш олж харсан байна. Тэр өөрийн Instagram хуудсандаа Рейлигийн бүтээлийг нийтэлж, энэ хөгжилтэй санааг дэмжжээ.

"Маргааш өглөө нь миний Instagram хуудас бараг л дэлбэрч байсан. Хүмүүст Рейлигийн санаа үнэхээр таалагдсан шүү" хэмээн дизайнер сэтгэгдлээ хуваалцжээ.

Buro.Mongolia

2017-04-13, 11:00

  • Зураг: