Загварын ертөнцийн хамгийн нөлөө бүхий нэр хүндтэй редактор Анна Винтур 37 жилийн дараа Америкийн Vogue сэтгүүлийн ерөнхий редакторын албан тушаалаасаа буух болсноо албан ёсоор зарлалаа.
Гэвч тэрээр Vogue болон Condé Nast группийг бүр мөсөн орхиж буй хэрэг биш юм. Анна Vogue-ийн олон улсын хэвлэл хариуцсан редакцын захирал, мөн Condé Nast-ийн дэлхийн контент хариуцсан захирал хэвээр үлдэх бөгөөд Vanity Fair, GQ, Bon Appétit, Wired, Glamour зэрэг сэтгүүлүүдийн агуулгын бодлогыг удирдан чиглүүлэх юм. Харин АНУ-ын Vogue сэтгүүлийг удирдах дараагийн хүний шинэ албан тушаалыг "ерөнхий редактор" бус "редакцын агуулга хариуцсан ахлах" гэж нэрлэхээр болсон байна.
1988 онд анхны дугаараа нийтэлснээс хойш Анна Винтур Vogue-ийг зөвхөн загварын сэтгүүл бус, соёлын чиг хандлагыг тодорхойлогч, шинэ оддыг онцлон таниулах, нөлөө бүхий хэвлэл болгон өөрчилсөн. Түүний иргэншүүлсэн шийдвэрүүд сэтгүүлийн нүүр хуудсыг эрс шинэчилж, уламжлалт хэв маягийг эвдэн түүхэнд үлдэх олон өөрчлөлтийг авчирсан билээ. Жишээлбэл анх удаа жийнсэн өмд өмссөн загвар өмсөгч (Микаэла Берку)-ийг Vogue-ийн нүүрэнд тавьж, мөн 1992 онд эрэгтэй уран бүтээлчдийг онцолж Ричард Гирийг эхнэр Синди Кроуфордтой хамт cover stars-аар сонгосон нь тухайн цаг үед зоримог шийдвэр болж байсан түүхтэй.
Ингээд Vogue сэтгүүлийг залгамжлах ахлах удирдагч хэн байх нь ердөө цаг хугацааны л асуудал болж, дараагийн хүн тодрох хүртэл Америкийн Vogue сэтгүүл шинэ эрин үе рүү шилжиж буй нь загварын салбарт ч бас томоохон өөрчлөлтийг авчрах төлөвтэй байна хэмээн тус салбарынхан онцолжээ.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт