Өнөөдөр, дэлхийд данстай бугуйн цаг урлалын брэндүүд Азийн цагаан сарын баярт зориулж Морь жилийг бэлгэдсэн загваруудаа худалдаанд гаргажээ. Зарим талаараа морь гэдэг амьтан олон орны хувьд дайны хүлэг, үнэнч анд, бэлгэдэл, хурд хүч, амжилтыг ерөөдөг. Тэр дундаа Монголчууд бид морийг эрхэмлэн дээдэлж, төрийн сүлдэндээ тахин шүтэж хийморь золбоо, эрх чөлөөг бэлгэддэг хэмээн үздэг. Энэ ч утгаараа дан ганц Морь жилд зориулан морины дүрслэлтэй цаг сонгох нь тухайн жилээ бус цаашид үр хойч нарт тань үлдэх өв болох билээ. Олон олон Морь жилийг тантай хамт туулах морины дүрслэлтэй дэлхийн алдарт бугуйн цагны загваруудтай ийнхүү танилцахуйяа.
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт