2026 оны өвлийн Олимпын наадам Италийн Милан болон Кортина д'Ампеццо хотод зохион байгуулагдана. ОУОХ-ны гишүүдийн дунд явуулсан санал хураалтын үеэр Италийн хотууд 47 санал авсан бол Шведийн хотуудад 34 хүн саналаа өгснөөр Итали улс ялагчаар тодорч 1956 оны Өвлийн Олимпын наадмыг зохион байгуулж байсан Кортина д'Ампеццо хот наадмыг хоёр дахь удаагаа зохион байгуулах гэж буй нь энэ билээ.
Манай улсаас гүйлтийн цанын төрлөөр хоёр тамирчин Олимпод өрсөлдөх эрхээ аваад байгаа юм. Харин тамирчдын нээлтийн арга хэмжээний үеэр өмсөх хувцсыг Goyol Cashmere хариуцан ажиллаж байгаа бөгөөд тус брэндийн бүтээлч баг анхны гар зургийг олон нийтэд танилцууллаа. Тамирчдын өмсөх ёслолын хувцасны загварыг гаргахдаа XIII-XV зууны буюу Их Монгол Улсын үеийн дээл хувцсыг гол чиглэлээ болгожээ. Хувцасны бүрдэл хэсгүүдэд дээл, цамц, тоноглолтой арьсан бүс, богц, хүрэм, малгай, гутал багтаж байгаа ба гар ажиллагаа болон эсгүүрлэх аргын хувьд үндэсний хэв загвараа хадгалан урлахаар төлөвлөсөн байна. Эмэгтэй хувцасны хормойн хэсгийг бэр цэцэг бүхий гоёмсог хээ угалзаар чимсэн нь эрт үеэс Монголчууд бэр цэцгийг эрүүл энх, дайн дажингүй амар амгалан байхын бэлэг тэмдэг болгон дээдэлдэг байсантай холбоотой ажээ. Энэхүү бэлгэдлийг хүндэтгэн төрөөс 2014 оны аравдугаар сарын 25-нд бэр цэцгийг Монголын ард түмний “Үндэсний бахархалт цэцэг”-ээр өргөмжлөн зарласан билээ. Төрийн далбааны үндсэн гурван өнгийг хувцас загварт бэлгэдэл болгон буулгах нь нэг талаараа их ярвигтай өнгөний хоршил хэмээн мэргэжилтнүүд үздэг. Энэ удаад дизайнерууд төрийн далбааны гүн цэнхэр болон улаан өнгөөр дээлийн зах болон ханцуй хэсгийг тодотгож, өнгө хоршуулан эмжихээр болсон байна. Эмэгтэй болон эрэгтэй хувцасны дотортой дээлийн хувьд хурганы арьс мэт харагдах сүлжээс бүхий ноолууран эмжээрийг оруулснаараа биед эвтэй байхыг чухалчилснаас гадна өөрийн орны нэрийн хуудас болсон бүтээгдэхүүнийг онцлохыг зорьжээ. Үндэсний хэв шинжийг орчин үеийн өнгө аястай холих алхмуудаас зайлсхийж энгэрийн хэсэгт Олимпын наадмын бэлгэдэл таван цагаригийг хатгаж, бүсний арлыг 2026 Олимпын наадмын логогоор шийдсэн байна.
Дашрамд дурдахад, эх сурвалжийн мэдээлснээр энэхүү загварт багахан өөрчлөлт орох магадлалтай юм.
Тус нийтлэлээрээ дамжуулан үе үеийн өвлийн Олимпод оролцсон Монгол тамирчдын хувцаснуудыг эргэн нэг санацгаая
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт
Урлаг Соёл / Дүрслэх Урлаг & Театр
Урлаг Соёл / Дүрслэх Урлаг & Театр