Тэйлор Свифт сүй тавьснаа зарлалаа

Дуучин бүсгүйн дурлалт залуу болох Трэвис Келсийн гэр бүлийнхний мэдээлснээр сүй тавих ёслол хэдэн долоо хоногийн өмнө, Миссури хотын Ли Саммит цэцэрлэгт болсон аж. Харин албан ёсны мэдээг дөнгөж өчигдөрхөн Тэйлор Свифт өөрийн Instagram хуудсаараа дамжуулан “Таны англи хэлний багш, таны биеийн тамирын багш хоёр гэрлэх гэж байна” гэх хошигнолтой тайлбар бичиж цахим орчинд шуугиан дэгдээсэн бол түүний сүйн бөгж мөн олны анхаарлыг татлаа.

Энэхүү өвөрмөц сүйн бөгжийг Artifex Fine Jewelry брэндийн дизайнер Киндред Любек болон сүйт залуу Трэвис Келси нар хамтран бүтээсэн байна. Бөгжийг урлахдаа шар алмаз чулууг сонгосон бөгөөд винтеж хэв маягийн дөрвөлжин хэлбэртэй. Уэльсийн гүнж Кетрин Миддлтоны цэнхэр сафир бөгж, Жаклин Кеннедийн хуримын бөгж гээд дөрвөлжин хэлбэрийн бөгж нь эрт цагаас хамгийн тансаг загварт тооцогддог ба Тэйлор Свифт мөн адил винтеж хэв маягаар бүтээсэн бөгж сүйт хархүүгээсээ авсан дараагийн эмэгтэй боллоо.

Ж.Булган

2025-08-27, 11:13