Лондоны загварын долоо хоногийн шилдэг street style төрхүүд

Этгээд содон загвараар дүүрэн, залуу шинэлэг брэндүүдийг дэмждэг гэдгээрээ алдартай Лондоны загварын долоо хоног эхэлж хавар-зун 2026 улирлын загваруудаа танилцууллаа. Энэхүү арга хэмжээний нээлтийг Harris Reed загварын ордон хийсэн бөгөөд цаашлаад Richard Quinn, Simone Rocha, Erdem, Anamika Khanna зэрэг ордны шинэхэн цуглуулгууд олны анхаарлыг багагүй татаад амжсан юм.

Харин Лондоны залуусын street style жил бүр хүлээлт үүсгэж чаддаг. Энэ жил судалтай юбка, slouchy загварын гутал, өвөрмөц хэвлэлтэй топ, футболк, арьсан болон савхин материал залуусын дунд зонхилжээ. Мөн дийлэнх залуус  маш олон тод өнгийг нэг дор хослуулсан бол нөгөө хэсэг нь өнгө дагуу минимал хувцаслалтаар гоёсон байлаа.

Ийнхүү Лондоны эрч хүчтэй залуусын street style төрхүүдтэй танилцацгаая.

Э.Цовоо

2025-09-23, 16:08