Street style чиг хандлага: Арт + фэшн

Урлагийн таашаал өгөх дахин давтагдашгүй загварууд

Урлаг ба загвар нь мөнхөд хоорондоо уялдан холбогдсоор ирсэн, бие биенээ нөхдөг зүйлс юм. Тиймээс ч шинэ улирал бүрд дизайнерууд урлагаас санаа авсан цуглуулга танилцуулдаг уламжлалтай. Street style загварт ч мөн сүүлийн үед яг л урлагийн бүтээл мэт харагдах дахин давтагдашгүй бүтээлүүд тогтмол үзэгдэх боллоо. Dior ордны Япон зураач Хадзимэ Сораяматай хамтран гаргасан цуглуулга, эсвэл Off-White брэндийн зураач Футурагийн тусламжтай бүтээсэн хүрэм зэргийг өмссөн загварлаг залуус олны дундаас тодорч харагдаж байлаа.

Buro.Mongolia

2019-07-30, 17:00