Street style: Скандинавын It-Girls хэрхэн загварлаг хувцаслахыг харуулж байна

Копенхагены загварын долоо хоногийн үеэр

Сүүлийн үед Копенхаген хот нь өөрийн загварын салбар дахь нөлөө бүхий It-girls, моделиуд болон блогер бүсгүйчүүдээрээ алдартай болоод байна. Хюгге хэв маягийн анхдагчид гэж хэлж болох Скандинавчууд загварлаг атлаа биед эвтэйхэн хувцаслах онцгой авьяастай. Тод өнгийн oversize үслэг хүрэм, анхаарал татам аксесуар, өвөрмөц загвартай атлаа алхахад эвтэйхэн гутал, мөн мэдээж хэрэг жийнсэн өмд зэрэг нь энэ хотын иргэдийн үргэлж өмсдөг хувцаснуудын нэг юм. Хичээл зүтгэл гаргаагүй, cool хувцаслалт нь 2018 оны үндсэн чиг хандлага тул та дээрх street style зурагнуудыг сайтар ажиглаарай.

Buro.Mongolia

2018-02-02, 14:00