Шанхайн намар-өвлийн загварын долоо хоногийн онцлох трендүүд

Өнгөрөгч долоо хоногт дэлхийн загварын салбарыг дорно зүг рүү чиглүүлсэн нэгэн чухал үйл явдал болсон нь Шанхайн загварын долоо хоног билээ. Дэлхийн хоёрдогч том эдийн засагтай, тэрбум илүү хүн амтай Хятад улс загварын чиг хандлагыг өөрийнхөөрөө тодорхойлох хүчтэй амбицаа уг загварын долоо хоногоор тодотгон харууллаа. Загвар шүүмжлэгчид уг арга хэмжээг шилжилтийн үе хэмээн тодорхойлсон ба барууны трендийг даган дуурайсан бус, илүү өөрсдийн соёлын өнгө аястайгаар трендийг тодорхойлохыг зорьсон хэмээн магтан сайшаажээ. Ирэх намар-өвлийн трендийг урд хөрш маань хэрхэн тодорхойлж буйг харцгаая.


УРТ ҮЕЛЭЭ БАНЗАЛ

2000-аад оны сүүлээр тренд болж байсан урт үелээ банзал илүү драматик өнгө аястайгаар Шанхайн загварын долоо хоногт танилцуулагдлаа. Торгон, даавуун, синтетик зэрэг материалын олон хувилбартай болсноос гадна банзлын үелсэн хэсгүүд илүү сүржин хэв маягтай болжээ.

Oude Waag Shanghai Fall 2026
8on8 Shanghai Fall 2026
Xu Zhi Shanghai Fall 2026
Yirantian Shanghai Fall 2026
Ao-Yes Shanghai Fall 2026
Mark Gong Shanghai Fall 2026
Mark Gong Shanghai Fall 2026
Jacques Wei Shanghai Fall 2026


ҮСЛЭГ ОРУУЛГА

Үслэг оруулга банзлын хормой, ханцуйны шуумаг, мөр, хүрмийн бартаа зэргүүдэд маш тэнцвэртэйгээр чимэг болгон оруулсан нь Шанхайн загварын долоо хоногийн онцлох загварын дүр төрх байлаа. Гэхдээ амьтны гаралтай үс биш гэдгийг битгий мартаарай.

Mark Gong Shanghai Fall 2026
Yirantian Shanghai Fall 2026
Yirantian Shanghai Fall 2026
Jacques Wei Shanghai Fall 2026
Jacques Wei Shanghai Fall 2026
Xu Zhi Shanghai Fall 2026
Jacques Wei Shanghai Fall 2026
Mark Gong Shanghai Fall 2026
Mark Gong Shanghai Fall 2026
Yirantian Shanghai Fall 2026


ИРВЭСИЙН ХЭЭ

 Өмнөд хаяаны хувцас урлаачид маань үслэг эдлэлийг хувцасны чимхлүүр хэсэгт эмжээр байдлаар ч, намирсан торгомсог цамц, урт даашинз байдлаар ч ирвэсийн хээг тун эвлэгхэн донжтойгоор ашиглажээ.

Xu Zhi Shanghai Fall 2026
Xu Zhi Shanghai Fall 2026
Mark Gong Shanghai Fall 2026
8on8 Shanghai Fall 2026
8on8 Shanghai Fall 2026
Jacques Wei Shanghai Fall 2026
Jacques Wei Shanghai Fall 2026

ХЭТРҮҮЛЭГТЭЙ АЖИЛ ХЭРЭГЧ СТИЛЬ

Эмээгийнхээ хувцсыг загварчлан өмссөн мэт нэхмэл цамц, твийд жакет, кардиган цамц, ноосон хослол нь мөн заавал онцолмоор, сонирхолтой дүр төрх байлаа. Донж, төрхийг нь зөв олбол эмээ стиль бидэнд нас намба бус, харин ч өвөрмөц содон төрх бүрдүүлж болдгийг сайтар ажиглаарай.

Mark Gong Shanghai Fall 2026
Yirantian Shanghai Fall 2026
Yirantian Shanghai Fall 2026
Ao-Yes Shanghai Fall 2026
Ao-Yes Shanghai Fall 2026
Ao-Yes Shanghai Fall 2026
8on8 Shanghai Fall 2026

БОХО ХЭВ МАЯГ

Өрнө зүгийн бохо хэв маяг дорно зүгт хэдийнээ айлчилжээ. Ингэхдээ цацаг чимэг нь илүү замбараатай болж, бүдэг нил ягаан, цэнхэр ногоон өнгийг туршсан шинэ өнгө төрхтэйгөөр ирлээ.

Xu Zhi Shanghai Fall 2026
Jacques Wei Shanghai Fall 2026
Jacques Wei Shanghai Fall 2026
Xu Zhi Shanghai Fall 2026
Xu Zhi Shanghai Fall 2026
Mark Gong Shanghai Fall 2026
Jacques Wei Shanghai Fall 2026
8on8 Shanghai Fall 2026

З. Зоригт

2026-04-02, 12:17