Range Rover нь өөрсдийн гэсэн зорилготой, алсын хараатай, ирээдүйгээ өөрийн гараар бүтээдэг хүмүүст зориулагдсан байдаг. Энэ удаад тус брэнд орчин үеийн технологийг хослуулсан хурд хүчний гайхамшиг болсон анхны цахилгаан хөдөлгүүр бүхий Range Rover Electric загвараа танилцууллаа. Дуу чимээнээс тусгаарлагдсан нам гүм салон нь амар тайван байдлыг эрхэмлэгч хэн бүгдэд зориулагдсан байдаг ба Range Rover-ийн үнэнч хэрэглэгч нарын удаан хүлээлт үүгээр дуусаж захиалга авч эхлэхэд бэлэн боллоо.
Range Rover-ийн Гүйцэтгэх захирал Мартин Лимберт: “Range Rover Electric-ийг манай түүхэн дэх хамгийн өндөр чадамжтай Range Rover болгохын тулд бид туршилт, хөгжүүлэлтийн хөтөлбөрүүдээ анх төлөвлөснөөсөө ч илүү өргөн хүрээнд хэрэгжүүлсэн. Шинэ технологиуд нь ямар ч орчин, нөхцөлд автомашиныг нарийн удирдан жолоодох боломжийг бүрдүүлнэ. Үүнд барьцалдах чадвар алдагдахаас сэргийлэхийн тулд хойд тэнхлэг рүү дамжуулах мушгих хүчийг 100%-иас 0% хүртэл нарийн хуваарилдаг Intelligent Driveline Dynamics (IDD) систем суурилуулж, мөн цахилгаан моторын эргэлтийг 50 миллисекундийн дотор удирдаж дугуйн халтиргаа, хий эргэлтийг дотоод шаталтын хөдөлгүүрт суурилсан ижил төрлийн бусад системүүдтэй харьцуулахад 100 дахин хурдан зохицуулдаг Integrated Traction Management (ITM) системээр тоноглогдсон” хэмээн шинэ загвараа тайлбарлалаа.
Өмнөх үеийн Range Rover загваруудтай харьцуулахад шинээр танилцуулагдсан Range Rover Electric нь салоны дуу чимээг тусгаарлах чадварыг шинэ түвшинд ахиулж, илүү жигд жолоодлого, жолооны хүрдийг ямар ч үед оновчтой мушгих хүчийг санал болгож буй анхны бүрэн цахилгаан Range Rover юм. Ийнхүү тус брэндийн энгийн атлаа эрхэмсэг дизайны хэллэгийг цахилгаан хөдөлгүүрийн эринтэй хослуулан дахин төгөлдөржүүлжээ.
Range Rover Electric-ийн хөгжүүлэлтийн үндсэн зарчим нь “эхлээд Range Rover, дараа нь цахилгаан хөдөлгүүр” байлаа. Тиймээс хаанаас нь ч харсан Range Rover гэдгийг илтгэх уламжлалт төрхөө бүрэн хадгалж үүний дараа шаардлагатай хөгжүүлэлтийг хийж засмал замд туулах зайг нэмэгдүүлэхийн тулд аэродинамикийн үр ашгийг сайжруулсан машины хамар, цахилгаан хөдөлгүүрийн онцлогт нийцүүлсэн обуд болон машины доод хэсэгт нэмэлт хийцлэлүүдийг нэмж загварчилжээ.
Шинээр танилцуулагдаж буй Range Rover Electric загвар нь Belgravia Green, Santorini Black, Varesine Blue гэсэн гурван өнгөнүүдийн сонголттой. Харин салоны хувьд шинээр танилцуулсан Light Cloud өнгөтэй Ultrafabrics PU болон Kvadrat материалууд голчилж байгаа бөгөөд Range Rover-ийн танил болсон тансаг, нам гүм орчныг орчин үеийн минимал мэдрэмжтэй хослуулсан байна.
Range Rover Electric-ийг виртуал болон бодит орчинд өргөн цар хүрээтэй туршилтад оруулсан. Ингэхдээ Шведийн Аржеплогийн -40°C хүйтнээс эхлээд Дубайн цөлийн халуунд, мөн Их Британи дахь JLR-ийн Eastnor Castle туршилтын төв гээд нийт 1.5 сая гаруй километр зам туулж, 250,000 гаруй цагийн туршилтыг амжилттай гүйцэтгэсэн. Түүнчлэн цахилгаан хөдөлгүүрийн боломжийг дээд цэгт нь нэмэгдүүлж, туулах зайг ухаалгаар урьдчилан тооцоолох шинэлэг горимуудыг суулгаснаас гадна цэнэглэх хурд, батарейн ашиглалтын хугацаа, эрс тэс температур дахь гүйцэтгэлийг оновчтой болгоход чиглэсэн ThermAssist удирдлагын систем багтана. Энэхүү систем нь туулах зайг 40 хүртэлх км-ээр нэмэгдүүлэхийн зэрэгцээ халаалтад зарцуулах эрчим хүчийг 40% хүртэл бууруулна.
Батарейн аюулгүй байдал, чанарыг дээд түвшинд хангахын тулд JLR-ийн туршилтын лабораторид -40°C-ээс +90°C хүртэлх температурын нөхцөлд олон тэнхлэгийн хүчтэй чичиргээ болон доргилтын туршилтад оруулж тэсвэрлэх чадамжийг хөгжүүлсэн бөгөөд машины аюулгүй байдлын шийдлүүд нь стандартаас давсан эерэг үзүүлэлттэйгээр оношлогдсон байна.
Засвар үйлчилгээ, техникийн арчилгааг илүү үр ашигтай болгохын тулд Range Rover нь 900 гаруй оношилгооны өгөгдлийн цэгээр мэдээлэл дамжуулах бөгөөд JLR-ийн тэргүүлэх программ хангамж болох Over the Air технологитой хослон харилцагчдын автомашины техникийн хэрэгцээг урьдчилан илрүүлж, шаардлагатай үйлчилгээг шуурхай төлөвлөх боломж олгодог. Range Rover Electric хүлгийн дэвшилтэт цахилгаан хөдөлгүүрийн систем нь найман жил эсвэл 160,000 км-ийн баталгааг үйлчлүүлэгчдэдээ амлаж байна.
Land Rover-н албан ёсны дилер Старчейз Автомотив Лимитд ХХК нь тансаг зэрэглэлийн Range Rover Electric загварынхаа урьдчилсан захиалгыг авч эхэллээ.
Түүнчлэн Range Rover Electric загварыг өөрийн гэсэн онцгой хэв маягтай болгохыг хүссэн харилцагчдад Range Rover Bespoke захиалгын үйлчилгээг санал болгодог. Энэ нь хязгааргүй өнгө будаг, өнгөлгөөний сонголттой төдийгүй илүү дээд зэрэглэлийн материал, тусгайлан хослуулсан өнгөний шийдэл, өвөрмөц хатгамал зэрэг хувь хүний онцлогийг шингээсэн нарийн чимхлүүр ур хийцийг бүтээх боломжтой.
Старчейз Автомотив Лимитд ХХК
Хаяг: Наадамчдын гудамж 65/1, Хан Уул дүүрэг, 23-р хороо
Утас: 99118301, 99118375, 75753911, 99108301
Вебсайт: www.landrover.mn
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт