Долоодугаар сарын зурхай: Таныг амралт зугаалга, холыг зорих аялал хүлээж байна

Долоодугаар сарын дэлгэрэнгүй зурхай

Монголын Астрологийн Холбооны үүсгэн байгуулагч, хорарэй астрологич, өрнийн зурхайч Б.Мягмарсүрэнгийн BURO.-гийн уншигчдад зориулан бэлтгэсэн 2025 оны долоодугаар сарын дэлгэрэнгүй зурхайтай танилцана уу.


Долоодугаар сарын 4-нөөс Сугар гараг ихрийн орд руу шилжсэнээр аялал зугаалгад явахад тань таатай үе тохиож байна. Энэ үед ойр дотнын хүмүүстэйгээ харилцаагаа сайжруулж, гэр бүлтэйгээ цагийг өнгөрөөхийг хичээгээрэй. Сарын эхэн үед танд томоохон үйл явдал тохиож магадгүй бөгөөд ихрийн ордны байршилд Тэнгэрийн ван гараг очиж хонины ордныхны оюун санааг идэвхжүүлнэ. Зарим талаараа шинэ ажил эхлүүлэх зэрэг олон эерэг өөрчлөлтүүд гарч ирэх бөгөөд уян хатан, зөв шийдвэрийг олонтоо гаргах болно.

Энэ сарын 10-наас эхлүүлээд таны ажилд эерэг өөрчлөлт гарч эхлэх бол сарын дундад Буд гараг ухарч танд шинэ санаа, боломжуудыг өгнө. Харин долоодугаар сарын сүүлээр нар арслангийн орд руу шилжсэнээр амьдралаас авах таашаал нэмэгдэж, үүнийг дагаад аз жаргалтай мөчүүд ихээр тохиох болно.


Долоодугаар сар үхрийн ордныхны хувьд идэвхтэй өөрчлөлтөөр дүүрэн байх болно. Сарын эхэнд санхүүгийн хувьд таатай үе таныг хүлээж байгаа ба энэ хэрээр санхүүгийн эх үүсвэрүүд нэмэгдэнэ. Долоодугаар сарын 10-ны өдөр бүтэн сар гарах ба энэ үед таны сэтгэлгээ, үзэл санаа тань өөрчлөгдөнө. Сарын дундуур таны амьдралд томоохон өөрчлөлт гарч болзошгүй бөгөөд амьдралаасаа хэн нэгнийг явуулж, улмаар зоригтой шийдвэр гаргах шаардлагатай нүүр тулна.

Харин сарын сүүлээр нар байршлаа сольж арслангийн ордод байрлах үеэр аялалд явах, гэр бүл, ах дүүсийн харилцаа улам илүү сайжрах зэрэг үйл хэрэг идэвхтэй болно. Мөн энэ үед орон байраа солих, засвар хийхэд нэн тохиромжтой.


Сарын эхний өдөр Сугар гараг ихрийн орд руу буюу таны орд руу шилжсэнээр та гадаад байдалдаа анхаарах, өөрийн хүссэн зүйлээ авах боломжоор хангагдана. Хэрэв мэс засалд орохоор төлөвлөж байгаа бол энэ сар хамгийн тохиромжтой байх болно. Мөн нийгэмд өөрийн байр суурийг тогтоож, бэхжүүлэх чухал сар болох бөгөөд карьерын хувьд ахиц гаргаж шинэ санаа шинэлэг арга барил нэвтрүүлэхэд ээлтэй байна.

Ихрийн ордныхны хувьд энэ сар бусад саруудыг бодвол илүү идэвхтэй байх бололтой. Өөрт тулгараад буй асуудлаа шийдэж өөрийгөө ойлгож ухамсарлахад тань гараг эрхэс тусална. Мөн Буд гараг арслангийн орд руу ухрах хөдөлгөөн хийснээр хийж дуусгаагүй ажлуудаа цэгцлэх шаардлагатай гэдгийг анхааруулж байна. Шинэ ажил төлөвлөхөөс илүүтэй дуусгаагүй ажлаа эцэслэхэд тохиромжтой. Харин сарын сүүлээр таныг аялал хүлээж байгаа ба санхүүгийн хувьд таатай өдрүүд үргэлжилсээр байх болно.


Сонирхож дурлаж буй зүйлээ хийх цаг үе эхэлж байна. Санхүүгийн асуудал харьцангуй тогтвортой байгаа энэ үеэр тав тухтай байдлыг эрхэмлэхээс илүү өөрийгөө сорих, шинэ зүйлс зэрэгт эхлүүлэх таатай өдрүүд байх болно.

Мөн зөн совин тань идэвхэжнэ. Харин хосуудын хувьд бие биеэ илүү ойлгох, харилцаагаа тогтвортой байлгах эерэг үе тохиож байна. Долоодугаар сарын дундуур нар арслангийн орд руу шилжсэнээр санхүүгийн асуудлаа шийдэх шаардлага гарах тул тооцоотой байхыг хичээгээрэй. Харин сарын сүүлээр гэр бүлдээ цаг гаргах, томоохон хэмжээний худалдан авалт, хөрөнгө оруулалт хийх зэрэг үйл хэрэг идэвхтэй болж ирнэ.


Ажлын талбарт таныг шинэ хамтрагч хүлээж байна. Тэнгэрийн ван гараг ихрийн орд руу шилжсэнээр таны ажлын замнал олон салбар луу орох нигууртай байна. Хэрвээ та хувиараа бизнес эрхэлдэг бол шинжлэх ухааны салбарт ажилладаг хүмүүстэй хамтарч ажиллахад тохиромжтой байх болно.

Нөгөөтээгүүр ямар нэг санаа зовоосон өвчин эмгэг байдаг бол энэ сар та эдгэрч илаарьшина. Цаашлаад эцэг эх гэр бүлийн зүгээс танд маш их сургамж ухаарал хайрлах сар тохиож байна. Харин хэрэв та сурдаг бол та ойрх ирээдүйгээ маш нарийн төлөвлөх шаардлагатай. Мөн өөрийгөө хөгжүүлэх, сургалтад хамрагдахад нэн тохиромжтой. Түүнчлэн том ажлыг бүү төлөвлө. Аливаа гэрээ хэлэлцээр, бичиг цаастай холбоотой асуудалд маш нарийн хандаж, хурдан шийдвэр гаргахаас зайлсхийгээрэй. Сарын сүүлээр эрч хүч, энерги тань нэмэгдэх ч сэтгэл хөтлөлдөө хэт автаж хэрэггүй худалдан авалт, хөрөнгө оруулалт хийхээс болгоомжил.


Сарын эхээр бусадтай харилцах харилцаан дээрээ анхаараарай. Мөн шинээр танилцсан хүмүүсээ сайтар ажиглаж, няхуур хандах шаардлагатай. Ажил хэргийн хувьд зарим нэг асуудал тулгарч магадгүй ч та зөв сонголтыг хийж чадна. Магадгүй өөр салбарт хүч сорих боломж таныг хүлээж байж болзошгүй.

Сарын дундуур Санчир гараг ухрах хөдөлгөөн хийснээр та мөнгө санхүүгийн хувьд хүссэндээ хүрч чадна. Мөн энэ сар өөртөө хадгаламж нээхэд ч таатай байх ба эд зүйлсээ хаяж гээхээс болгоомжлоорой. Хэн нэгэнд гомдоох үг хэлсэн бол уучлалт гуйхад хамгийн тохиромжтой үе тохиож байна. Сэтгэл санаагаа аль болох тогтвортой байлгаж өөртөө амралт гаргахыг хичээгээрэй. Хэрэв та урлагийн хүн эсвэл ямарваа нэгэн бүтээл туурвидаг бол 24-ний шинэ сар танд эергээр нөлөөлөх болно. Мөн аливаа зүйлд саад бэрхшээл тулгарвал найзуудаасаа тусламж хүсэхэд илүү тохиромжтой ба танд хэн бүхэн туслахад бэлэн байгаа гэдгийг мартуузай.


Сугар гараг ихрийн орд руу шилжих хөдөлгөөн хийх үеэр азаа туршсан үйлдэл, зоримог шийдлүүдийг гаргахад таатай. Мөн өөрт таалагдсан шинэ зүйлийг туршихад тун тохиромжтой. Зарим жинлүүрийн ордны хүмүүс өмнө огт төсөөлж ч байгаагүй мэргэжлээрээ сурч эхлэх гэнэтийн сэдэлд автах болно. Сарын дундад гэр бүлийн харилцаа илүү халуун дулаан болох ба аливаа харилцаандаа анхаарал хандуулах шаардлагатай.

Цаашлаад хуучны танил болон олон жилийн өмнө цэг тавьсан харилцаа буцаж сэргэж болзошгүй. Удаан хугацаанд хийж байгаа ажил төлөвлөөгөө дахин нягталж харах нь зүйтэй. Мөн олон нийтийн дунд хэлэх зүйлээ анхаарах шаардлагатай гэдгийг ч гараг эрхэс сануулж байна. Албан тушаалын хувьд удирдах шатны хүмүүстэй амархан шийдэлд хүрэх бол ажил хэргийн тухайд хамтрагч түншүүдтэйгээ ч мөн шинэ санаа эхлүүлэхэд тохиромжтой үе тохиож байна.


Сугар гараг ихрийн орд руу шилжсэнээр мөнгө хуримтлуулахад хамгийн таатай үе хилэнцийнхний хувьд эхэлж байна. Сарын эхээр өөрийгөө таньж мэдэх, дотоод мэдрэмжээ сонсох тань ихсэх ба өөрийн айдсыг даван туулах зориг мөн танд ирнэ. Ажлын ард амжилттай гарахын тулд та цагаа сайн төлөвлөх шаардлагатай.

Тэнгэрийн ван гараг ихрийн орд руу шилжсэнээр танд эргэлзээтэй байсан асуудлууд зөв голдиролд орно. Мөн дөнгөж дуусгаад буй ажлаа ахин нэг удаа хянахад илүүдэхгүй. Хэрэв та хувиараа ажил эрхэлдэг бол бичиг цаасны ярвигтай ажлууд гарч ирж болзошгүй. Гэсэн хэдий ч таныг аль ч салбарт өсөн дэвжих боломж өндөр байгаа гэдгийг санаарай. Оюун санаагаа тэлж өөрийн зөн совингоор урагшлахад энэ сар бол таны хувьд хамгийн тохиромжтой юм.


Сарын эхний өдрүүдэд хосуудын хувьд таатай байх бөгөөд энэ үед шинэ учрал, шинэ харилцаа гарч ирэх болно. Мөн олон бүтээлч ажлуудыг эхлэхэд тохиромжтой үе тохиож буй.

Харин сарын дундуур таны санхүүгийн байдал нэмэгдэж, шинийг эрэлхийлэх хүсэл тань нэмэгдэнэ. Мөн та энэ үеэр шинэ ажил төлөвлөхөөс зайлсхийж, оронд нь гэр бүл хайртай хүндээ цаг гаргахыг зөвлөж байна. Түүнчлэн энэ сар таныг аз ивээх болно. Үүнийгээ дагаад урам зориг, өөртөө итгэх итгэл тань илүү нэмэгдэнэ. Сарын сүүлээр таны бэлгийн харилцаа хамгийн идэвхтэй байх ба энэ өдрүүдэд хайртай дотнын хүнтэйгээ хамт байх цаг хугацааг чухалчлаарай.


Орлого зарлагаа хянаж, мөнгөний урсгалаа зөв зохистой хуваарилах сар тохиож байна. Магадгүй та энэ үеэр эрхэлж буй ажлаа сольж илүү уян хатан цагийн хуваарьтай, өөрт тохирсон ажил олж хийх боломжоор дүүрэн байх болно.

Долоодугаар сарын дундуур та аливаа шинжлэх ухааныг гүнзгий судлах, танин мэдэх сонирхолдоо илүү автах ба энэ үеэр сэтгэл санаа тавгүйтэх, тухгүй мэдрэмж төрж болзошгүй. 13-ны өдөр Санчир гараг ухрах хөдөлгөөн хийснээр таныг аливаа ажилд маш няхуур хандахыг анхааруулж байна. Гэр бүлийн харилцаанд зөрчилдөөн үүсэж магадгүй учир үг яриагаа цэгнээрэй. Харин ганц бие матрын ордныхны хувьд хуучны харилцаа буцаж сэргэх магадлалтайг анхаараарай.


Сарын эхэн үед ганц бие хүмүүсийг романтик харилцаа хүлээж байна. Гэр бүлтэй хүмүүс үр хүүхдүүддээ цагийг илүү зарцуулахад анхаараарай. Энэ сарын 4-нд Далай ван гараг ухрах хөдөлгөөн хийснээр танд аливаа саад бэрхшээлийг даван туулах хүчийг олгох болно. Мөн та шинэ хоббигоо олж, шинэ зүйлд дурлана.

Сарын дундад оюуны мэлмий тань тэлж аливаа зүй тогтлыг танин мэдэж, айдсаа давах хүчийг олж авна. Харин харилцаа холбоо дээрээ анхаарал, болгоомжтой байх хэрэгтэй. Хуучны танил таны амьдралд эргэн гарч ирэх, эсвэл зарим таагүй үлдээсэн харилцаагаа залруулах боломж танд нээгдэнэ. Ажил хэргийн хувьд шинэ санал хүлээн авч болзошгүй. Долоодугаар сарын сүүлээр нар арслангийн орд руу шилжих бөгөөд таны аливаа сонголт шийдвэр мэргэн байх болно.


Сарын эхэн үеэр гэр бүлийн асуудал эергээр шийдэгдэж мөн амьдарч буй гэрээ тохижуулах, засвар хийх, ахуйн хэрэгцээндээ худалдан авалт хийхэд таатай үе эхэлж байна. Сарын дундуур найз нөхдийн харилцаагаа бэхжүүлж, хамтдаа аливааг санаачлахад тохиромжтой үе төдийгүй таны хүсэл мөрөөдөл хэдийнээ биеллээ олж дараагийн том мөрөөдөл тань эхэлнэ.

Цаашлаад их хэмжээний мөнгө гаргахаас зайлсхий. Энэ сар та эрүүл мэнддээ анхаарал тавихыг зөвлөж байна. Долоодугаар сарын 18-ны өдөр Буд гараг арслангийн орд руу шилжих ба энэ үеэр та ажил мэргэжлийн хувьд няхуур хандах шаардлагатай байна. Сарын сүүлээр таныг завгүй өдрүүд хүлээж байгаа бөгөөд эдгээр өдрүүдэд мөн эрүүл мэндээ бүү мартаарай. Хайр сэтгэлийн хувьд бүх гараг эрхэс таны талд байна.


Энэ сарын онцлох өдрүүд

Долоодугаар сарын 4 - Сугар гараг ихрийн орд руу шилжинэ.

Долоодугаар сарын 10 - Сар матрын ордны байршлаас бүтэн гийнэ.

Долоодугаар сарын 13 - Санчир гараг ухрах хөдөлгөөн хийнэ.

Долоодугаар сарын 18 – Буд гараг арслангийн ордод шилжинэ.

Долоодугаар сарын 22 – Нар арслангийн орд руу шилжинэ.


Buro.Mongolia

2025-07-02, 12:27