Улаан хивс: Торонтогийн кино наадам дээрх шилдэг төрхүүд

44 дэх удаагийн Торонтогийн олон улсын кино наадам

Венецийн кино наадам өндөрлөснөөр фестивалийн эргэн тойрон дахь чимээ шуугиан намжиж амжаагүй байтал Торонтогийн олон улсын кино наадам ёслол төгөлдөр эхэлж, "A" зэрэглэлийн жүжигчид, дэлхийн алдартнууд Канадад хуран цугларлаа. Энэ жил 44 дэх удаагаа зохион байгуулагдаж буй тус кино наадамд Женнифер Лопес, Констанс Ву, Cardi B нарын тоглосон "Hustlers", Дакота Жонсоны "The Friend", Николь Кидман, Сара Полсон нар гол дүрийг нь бүтээсэн "The Goldfinch" зэрэг хэд, хэдэн бүтээлүүд танилцуулагдаад амжсан юм.

Кино наадмын улаан хивсний ёслолд дээрх кинонуудын уран бүтээлчдээс гадна Приянка Чопра, Бри Ларсон, Жессика Бил, Шейлин Вудли зэрэг алдартай жүжигчид хүрэлцэн иржээ. Бид 44 дэх удаагийн Торонтогийн кино наадмын улаан хивсэн дээр харагдсан хамгийн шилдэг төрхүүдийг нэг дор цуглууллаа.

2019 оны Торонтогийн кино наадам есдүгээр сарын 5-15 хооронд Торонто хотод зохион байгуулагдана.

Buro.Mongolia

2019-09-10, 16:00