Жулия Робертс болон Роберт Де Ниро нар “Guys Choice Awards” шагнал гардуулах ёслол дээр

10 жилийн ой

Хоёр хоногийн өмнө Лос-Анжелес хотод “Guys Choice Awards” шагнал гардуулах ёслол 10 дах жилдээ амжилттай зохион байгуулагдаж өнгөрлөө

"Spike" кабелийн телевизээс зохион байгуулдаг "Guys Choice Awards" шагналыг үзэгчид болон шүтэн бишрэгчдийн санал асуулгаар шоу бизнесийн салбарын шилдгүүдийг тодруулдаг. Энэ жил арга хэмжээний зохион байгуулагчид 10 жилийн ойдоо зориулж тусгай шагналууд гардуулжээ. Тухайлбал, "Арван жилийн эмэгтэй" шагналыг Жулия Робертс, "Арван жилийн залуучууд" шагналыг Бен Аффлек ба Мэтт Дэймон нар хүртсэн бол, "Арван жилийн тамирчин"-аар Коби Брайант шалгарчээ. Түүнчлэн загвар өмсөгч Жижи Хадид "Бидний шинэ найз охин" гэсэн шагналыг авч, Анна Кендрик "Халуухан ба Хөгжилтэй" гэсэн цолтой болжээ. Харин найруулагч Мартин Скорсезегийн "Casino" кино "Guys Choice Awards"-ын цуутай бүтээлээр шалгарсан нь арга хэмжээний гол үйл явдал болов. Тус шагналыг Оскарын шагналт найруулагч өөрийн биеэр гардан авсан бөгөөд Роберт Де Ниро болон Жо Пеши зэрэг "Casino" киноны жүжигчид ч хүрэлцэн иржээ.

Роберт Де Ниро
Жулия Робертс
Мэтт Дэймон&Бен Аффлек
Жеймс Франко
Мэтт Дэймон, Клинт Иствуд, Роберт Де Ниро & Жулия Робертс
Жижи Хадид
Робин Тике
Оливия Манн
Адам Де Вин, Анна Кендрик & Зак Эфрон
Крисси Тейген
Кифер Сатерленд
Дермот Малруни, Жулия Роберт & Мэтт Бомер
Кристиан Слэйтер & Жеймс Франко
Жон Леженд
Андра Дэй

Buro.Mongolia

2016-06-06, 13:00

  • Зураг: