Бюро өдөр тутам: Кэти Перри, Орландо Блум нар хүүхдийн эмнэлэгт гэнэтийн бэлэг барьжээ

2016 оны арванхоёрдугаар сарын 22

Өнөөдөр дэлхий дахинд ямар онцлох үйл явдлууд өрнөж байна вэ?

Нийслэл хотод өдөртөө -13 хэм, шөнөдөө -22 хэм хүйтэн байна гэж Ус цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэн мэдэгдсэн байна. Өнөөдөр үсээ засуулахад тохиромжгүй буюу өвчин эмгэг ирнэ гэж дорнын зурхайд бичжээ.

• Дуучин Кэти Перри ба жүжигчин Орландо Блум нар уржигдар Лос-Анжелес хотын хүүхдийн эмнэлэгт Санта Клаусын хувцастай хүрэлцэн ирж, хүүхдүүдийг баярлуулжээ. Тэдний зургийг тус эмнэлэг Facebook хуудсандаа нийтэлсэн байна.

• Nintendo компанийн Super Mario Run гэх iOS үйлдлийн системд зориулсан тоглоомыг нээлтээ хийсэн эхний дөрвөн өдөрт App Store-оос 40 сая удаа татаж авч дээд амжилт тогтоогоод байна.

• Пол МакКартни, Жимми Фэллон, Мэттью Макконахи, Скарлетт Йоханссон ба бусад Холливүүдын одууд "Wonderful Christmastime" гэдэг зул сарын баярын дууг "The Tonight Show Starring Jimmy Fallon" нэвтрүүлгийн үеэр дуулжээ.

Buro.Mongolia

2016-12-22, 08:00

  • Зураг: