Сар шинийн баяраар хүндэт зочиддоо өгөх бэлгийн сонголт

Өвлийн адаг сар долоо хонгийн дараа дуусаж, хаврын тэргүүн сар эхэлж монгол түмэн бид хуучин жилдээ онд мэнд орсноо тэмдэглэн дотнын хүмүүстэйгээ учран золгох мөч айсуй. Настан буурлуудтайгаа золгож, үр хүүхдүүдээ ерөөн, хамаг сайныг хэн бүгдэд хүсэн шинэлэх ёсонд гар цайлгадаг заншил нэгэнтээ тогтжээ. Гарын бэлгийг тань нүнжигтэй харагдуулах 2026 оны бэлгийн санааг нийт уншигчдадаа танилцуулж байна.


 ТЭГРИ МЭД АМРАЛТ,
СУВИЛЛААР ҮЙЛЧЛҮҮЛЭХ БЭЛГИЙН КАРТ

Цагаан сарын баяраар хайр, халамжаа эрүүл мэндээр илэрхийлье. Танд хайртай дотнын хүмүүстээ хайр халамжийн илэрхийлэл болох Тэгри Мэд сувилалын 3, 5, 7, 10, 14 хоногийн багц эмчилгээ бүхий бэлгийн картуудыг танд санал болгож байна. Тэгри Мэд нь Улаанбаатар хоттой ойр байршилтай, нэгэн зэрэг 100 хүртэлх хүнд жилийн 365 хоногийн турш тасралтгүй үйлчилгээ үзүүлдэг бөгөөд олон жилийн дадлага туршлагатай, мэргэжлийн эмчилгээний баг хамт олон уламжлалт анагаах ухаанд тулгуурлан дэвшилтэт тоног төхөөрөмж, орчин үеийн арга барилтай хослуулсан дээд зэрэглэлийн амралт, сувиллын цогц үйлчилгээг хүргэдэг. Хэрэв та Цагаан сарын баярын дараа гэр бүлийн хамт амралт төлөвлөсөн бол Тэгри Мэд-ийг зорих шалтгаан олон бий. Эмчилгээ, сувиллын үйлчилгээ болон амралтын бааз хэлбэрээр үйл ажиллагаагаа явуулдаг бөгөөд үйлчлүүлэгч бүрийн сонирхолд нийцсэн орчныг бүрдүүлэх үүднээс ресторан, кино театр, дэлгүүрийг нэг дор цогцлоосон. Эмчийн үзлэгээс эхлээд 40 гаруй эмчилгээ үйлчилгээ явуулдаг бөгөөд сувиллын журмаар үйлчлүүлж байгаа тохиолдолд зүү төөнүүр, усан эмчилгээ, бариа засал зэрэг дорнын анагаах ухаанд суурилсан эмчилгээ, сувилгааг мэргэжлийн багийн хяналтад хийж гүйцэтгэдэг гэдгийг цохон тэмдэглэх хэрэгтэй.

Утас: 7777 3335
Хаяг: Төв аймаг, Эрдэнэ сум, 1-р баг, Цонжин болдогийн Морьт хөшөөний зүүн хойно.
Facebook: Tegri Med / Тэгри Мед
Instagram: @tegrimed.amraltsuwilal


УРГАМЛЫН ОХЬ НАЙРЛАГА, ҮНЭРЭЭР АНАГААХ ШИДТЭЙ THANN 

Ургамалын охь, дээжийн үнэрээр анагаах шидтэй Thann брэнд сар шинийн баярт зориулсан багц бүтээгдэхүүнүүдээ танилцуулж байна. Та бидний гоо сайхны хэрэглээнд аль хэдийнээ танигдсан тус брэндийн сор бүтээгдэхүүнүүд болох биеийн арьс арчилгаа, үсний бүтээгдэхүүн, ургамлаас гарган авсан цэвэр эфирийн тоснууд нь аль хэдийнээ хэрэглэгчдийн байнгын сонголт болсон билээ. Тэгвэл гал морин жилийг угтаж Thann брэнд олон олон бэлгийн санаануудыг танд хүргэж байна. Хайртай дотнын хэн бүхэнд бэлэглээд зогсохгүй магад та өөртөө ч бэлэг болгон авч яагаад болохгүй гэж. Мөн та тус брэндээс ижил төрлийн бүтээгдэхүүн олныг авахыг хүсвэл 5+1 урамшуулал зарлагдсаныг дуулгахад таатай байна. Тав тух, тансаг байдлыг эрхэмлэдэг хүн бүрд анхилуун үнэр, зөөлөн бүтэц, ургамлаас гарган авсан охь найрлагуудаас бүрдсэн бүтээгдэхүүн хамгийн тансаг сонголт байх болно.

Утас: 7510 7683, 9977 3972
Хаяг 1: Энхтайваны гүүр, Наран Плаза - 3 давхар
Хаяг 2: Хүүхдийн 100, Наран Молл - 3 давхар
Хаяг 3: 13 хороолол Натур, Наран Плеис - 2 давхар
Хаяг 4: Шангри-ла Молл - 2 давхар
Хаяг 5: УИД - 1 давхар
Facebook: Thann Mongolia
Instagram: @thannmongolia


ШИНЭ КОФЕ, ШИНЭ САВАЛГААНД ROC CAFFEINE BAR

Германы Probat-ын тоног төхөөрөмжөөр бүрэн тоноглогдож, ROC нэрээрээ олноо танигдсан бүх л салбарууд нь La Marzocco, Bezzera эспрессо машин, Mazzer, Mahlkonig бутлагчийг ашигладаг гэдгийг та мэдэх үү? Гар аргаар бэлтгэдэг кофендоо Hario брэндийн хэрэгслүүдийг ашигладаг бөгөөд ROC-ийн бариста нар маш нарийн шалгуураар сургагдан бэлтгэгддэг нь тэдний кофе үргэлж амт чанараа хадгалан, тогтвортой үйл ажиллагаагаа явуулдаг буй билээ. Тус байгууллагын хамт олон энэ удаа цагаан сарын баярт зориулан шинэхэн савлагаатай кофегоо танилцуулж байна. Кофег зөв хууралттай, хамгийн шинээр нь уухыг эрхэмлэдэг хүн олон гэдгийг та харгалзаж сар шиндээ бэлэг барихаар шийдсэн бол ROC-ийг сонгоорой. Гал морин жилдээ эрч хүчээр дүүрэн байхыг уриалж тус байгуулга 100 болон 250гр-ын сонголттой багцуудаа санал болгож байна.

Утас: 7721 3333
Вэбсайт: Roc.mn
Facebook: Roc caffeine bar
Instagram: @roc_caffeine_bar


LITTLE GEMS ХҮҮХДИЙН МӨНГӨН ЭДЛЭЛ

Цагаан сарын баяраар энхрий бяцхан үрсдээ ерөөл билэг шингэсэн, эдэлгээ даах, чанарын баталгаатай бэлгийг сонгох нь эцэг эх бүрийн сэтгэлийн илэрхийлэл билээ. Little Gems нь хамгийн өргөн сонголттой хүүхдэд зориулсан мөнгөн эдлэлийн дэлгүүр юм. Хүүхдэд зориулсан мөнгөн гоёл чимэглэл нь өхөөрдөм, чамин хийцтэй төдийгүй харшил үүсгэдэггүй, бүрэн аюулгүй металлаар хийгддэгээрээ онцлог. 925 сорьцтой мөнгө буюу 92.5% цэвэр мөнгөн эдлэлд эзлэх үлдсэн 7.5% нь бусад металл ордог. Зарим мөнгөн эдлэлд харшил үүсгэгч металл орсон байдаг бол тус брэндийн бүх бүтээгдэхүүн никел болон хар тугалга агуулаагүй “nickel free & lead free” гэдгээрээ онцлог юм. Энхрий бяцхан үрсдээ өгөх таны бэлгэд эдэлгээ даах чанарын баталгаатай үнэт эдлэл байх нь хамгийн зөв сонголт юм. Түүнчлэн Цагаан сарын баярыг угтан бяцхан охидынхоо чихийг дөнгөж цоолоод удаагүй байгаа бол харшил үүсгэдэггүй, чанарын баталгаатай шигтгээтэй ээмгийг сонгох боломжтой гэдгийг мартуузай.

Хаяг: УИД - 5 давхар
Facebook: Little Gems
Instagram: @little.gems.kids


НЭМЭЛТ АМИН ДЭМИЙГ ЗОЧИН БҮРД GOLI

Америкийн Goli Nutrition брэндийн Монгол дахь онцгой эрхтэй албан ёсны дистрибьютер NN Gumuda Wellness ХХК цагаан сарын баярт тань зориулж өөрсдийн бүтээгдэхүүнийг танилцуулж байна. Goli Gummies нь Монгол Улсын биологийн идэвхт бүтээгдэхүүний улсын бүртгэлд бүртгэгдсэн, албан ёсны гэрчилгээтэй бөгөөд олон улсын GMP, FDA чанар, аюулгүй байдлын стандартаар баталгаажсан түүхий эдээр АНУ-д үйлдвэрлэгддэг. Иймээс цагаан сарын баяраар ахан дүүс, зочдодоо барихад нүнжигтэй, эргэлзээгүй сонголт юм. Бүтээгдэхүүн тус бүр нь хүний биед ашигтайгаас гадна эрүүл амьдралын хэв маягийг эрхэмлэдэг, тэнцвэртэй хооллохыг хүсдэг, бүх насны хүмүүст зориулснаараа онцлог. Мөн нэмэлт өнгө, амт оруулагч агуулаагүй, цардуулгүй, гений өөрчлөлтгүй, веган, ногоо жимсний 100% органик хүнсний нэмэлт бүтээгдэхүүн билээ. Настан буурал, найз нөхөд, үр хүүхдүүддээ эрүүл мэндийг бэлгэдсэн утгатай, үнэ цэнтэй бэлэг барихыг хүсвэл Goli Gummies бол цагаан сарын хамгийн зөв сонголт байх болно.

Утас: 8847 1133
Facebook: Yummy Gummies
Instagram: @golinutrition_mongolia


ЦАЙНЫ ИД ШИД TWG

Та ямар жимс, ямар төрлийн ургамлын цайнд дурлана тэр болгоныг тань TWG брэнд санал болгодог билээ. Түүнчлэн эрүүл мэндээ цайны ургамлаар хамгаалдаг талаар дорно дахины анагаах ухаан эрт дээр үеэс судар болгон тэмдэглэн үлдээсэн зуу зуун жил дамнасан цай ундыг Цагаан сарын баяраар та дотнын хүндээ өгхийг хүсвэл эдгээр цайнуудыг санал болгож байна. TWG брэнд хамгийн сайн чанарын хандыг хэрэглэгчдэдээ санал болгодгоороо онцлог юм. Хималайн нуруудаас гар аргаар түүсэн антиоксидантуудаар баялаг цайны ургамал нь хүний эрүүл мэндэд сайнаар нөлөөлөх нь гарцаагүй. Эсвэл зөвхөн Шри-Ланка арал дээр ургадаг дээд зэргийн цайны навчны дөнгөж соёолон гарч ирсэн зулзаган навч нь ч мөн адил тус газар шингэсэн бүх шимт тэжээлийг өөртөө агуулдаг байна. Тус брэнд сав баглаа боодолдоо нарийн анхаардаг ба таны бэлгийн сонголтод хамгийн чамин үнэ цэнийг бүрдүүлнэ. Дашрамд дурдахад TWG хэрэглэгчдэдээ илүү давтагдашгүй мэдрэмжийг олгохын тулд TWG-н хамт олон мөн цайны дагалдах сав суулганы цуглуулгыг худалдаалдаг билээ.

Утас: 7555 2424
Хаяг 1: Сентрал тауэр - 2 давхар
Хаяг 2: Шангри-ла Молл - 1 давхар
Хаяг 3: Зайсан Скуэр - 2 давхар
Facebook: Lenox Mongolia
Instagram: @lenoxmongolia

Ж.Булган

2026-02-11, 17:30