DJI компани шинэ Phantom 3 Standard дрон танилцууллаа. Энэ бүтээгдэхүүн нь өмнөх загваруудаа бодвол илүү хямд ба хэрэглэхэд амар болжээ
Дрон бүтээхэд гарсан дэвшилтэд загварын Phantom 3 өнгөрөгч 6-р сараас Professional ба Advanced гэсэн хоёр төрөлтэй болсон. Тэд GPS-ийн тусламжгүйгээр хаалттай орон зайд чиглэлээ олж чаддаг бөгөөд эзнээсээ 2км зайд нисэж, ганцхан товчны даралтаар хөөрч бас газарддаг давуу талтай билээ. Харин шинэ загвар болох Phantom 3 Standard нь хэрэглэхэд илүү хялбар байхаас гадна хямд үнээр худалдаалах юм байна. Хэрвээ Professional ба Advanced дронуудын үнэ 1000 ам.доллараас эхэлдэг бол шинэ хувилбарыг ердөө 700 ам.доллараар авах боломжтой. Харин сул тал нь гэвэл шинэ дроноор 4K Standard задралтай бичлэг хийх боломжгүй байх ба түүний камер нь 2,7К горимд илүү чанартай бичдэг юм байна. Бусдаараа бол өмнөх загваруудтайгаа адилхан үйлдлийн системтэй байх болно. Тодруулбал суулгасан Wi-Fi болон GPS нь адил гэсэн үг. Уг дрон бүтэн цэнэгээрээ 23 минут нисэх чадвартай аккумулятор, эзнээ дагаж нисэх тохируулга, мөн урьдчилан бэлдсэн маршрутаар нисэж панорама зураг авах чадвартай.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт