SoundCloud-ын дуунуудыг Instagram-д хуваалцаж болно

Яг одоо туршаад үзээрэй

SoundCloud хөгжмийн тавцан Instagram олон нийтийн сүлжээтэй хамтран ажиллах болсноо албан ёсоор зарлалаа. Ингэснээр одооноос эхлээд Instagram-ын хэрэглэгчид тус тавцангийн сангаас өөрсдийн дуртай дуунуудаа сонгон Stories хэсэгт хуваалцах боломжтой болж байна.

Үүний тулд SoundCloud аппын хамгийн сүүлийн хувилбарыг татан авч, дуугаа сонгон, дэлгэцийн доод хэсэгт байрлах "хуваалцах" гэсэн товчлуурыг дарна. Дэлгэцэд гарч ирсэн сонголтуудаас Instagram Stories-ыг сонгосноор тухайн дуу таны хуудаст нийтлэгдэх болно. 

 

Buro.Mongolia

2018-10-25, 10:00

  • Зураг: