THANN 15 жил: Бие, арьс, сэтгэлийн амар амгалан

Бүх үйлчилгээг нэг дор цогцлоохуй

Өдөр тутмын завгүй өдрүүдэд бид ихэнхдээ өөрсдийнхөө эрүүл мэнд, гоо сайхнаа үл тоох нь олонтаа. Өөрийгөө хайрлах, өөртөө анхаарал тавих тухай чамгүй олон ном байдаг хэдий ч бодит амьдрал дээр хэрэгжүүлэх сэдэл гагцхүү та бидний сонголтоос шалтгаалах билээ. Арьс арчилгааны тухайд мэдээж дан ганц нүүрээ арчлах бус биеийн арьс арчилгааг ч хамаатуулж үзэх ёстой. Биеийн арьс арчилгаа гэдэг сэдвийн доор бариа засал, спа үйлчилгээ зайлшгүй багтдаг нь цаанаа утга учиртай. Биеийн алжаалыг тайлах бариа засал нь чангарсан булчинг суллах, цусны эргэлтийг сайжруулж бодисын солилцоог дэмждэг ба үүний дараачаар арьсны нөхөн төлжилт сайн явагддаг болохыг эрт үеэс тогтоожээ. Харин энэ бүх цогц үйлчилгээг THANN брэнд бидэнд санал болгодог билээ. Өдгөө 15 жилийн нүүрийг үзэж байгаа THANN брэндийн үйлчлүүлэгчиддээ барьж буй үйлчилгээг танилцуулж байна.

Монголын гоо сайхан, бие арчилгааны салбарт шинэ арга барилыг нутагшуулж, үнэрээр анагаахын ач холбогдлыг дэлгэрүүлсэн THANN брэнд анх 2002 онд үүсгэн байгуулагдаж эдүгээ 16 улсад 82 салбар дэлгүүр, 16 спа төвтэйгөөр үйл ажиллагаагаа өргөжүүлээд зогсохгүй, 200 гаруй олон улсын дээд зэрэглэлийн зочид буудал, агаарын тээврийн компаниудтай хамтран ажиллаж, өөрийн Thann Wellness Destination Resort төвийг амжилттай ажиллуулж байна. THANN брэндийн бүтээгдэхүүнүүд GMP стандартын дагуу үйлдвэрлэгдэж, олон улсын лабораториор баталгаажсан ба чанар, аюулгүй байдал, шинэлэг шийдлээрээ хэрэглэгчдийн итгэлийг дэлхий даяар хүлээсээр иржээ. Анх 2010 онд Наран Бьюти Уорлд ХХК нь THANN брэндийг албан ёсоор Монголд нэвтрүүлж өнөөдөр 5 салбар дэлгүүр, 3 алжаал тайлах спа төвөөр дамжуулан хэрэглэгчдэд өөрийгөө хайрлах, алжаал ядаргаагаа тайлах, эрүүл тэнцвэртэй амьдрахын үнэ цэнийг хүргэсээр байна.

Үнэрээр анагаах нь

THANN-ийн үндсэн философи арьс арчилгааны бүтээгдэхүүнээс халин гарч сэтгэл санаа, тайвшуулах, сэтгэлзүйн тэнцвэрийг үнэрээр дамжуулан бий болгоход чиглэдэг цогц үйлчилгээ юм. Тус брэндийн нэрийн хуудас болсон будааны хивэгний тос, жасмин тос, цагаан цайны ханд, шисо ургамлын ханд зэрэг өвөрмөц найрлагууд нь зөвхөн арьсыг нөхөн сэргээхээс гадна тайвшруулдаг үйлчилгээтэй. Мөн тэд арома терапи буюу ургамлын үнэрээр сэтгэл санааг тайвшруулан, анагаах ургамлын үнэт тос болох essential oil-ийг Монголын хэрэглэгчдэд танилцуулан дэлгэрүүлж, үнэрийг амьдралын хэв маягийн нэгэн хэсэг болгон шингээсэн юм. 

Спа үйлчилгээ 

Санктюри хэмээх спа үйлчилгээний төрөл нь бие, сэтгэл, оюуныг зэрэг тэнцвэржүүлэх уламжлалт дорно дахины иллэг эмчилгээний төрөл юм. Хэрэглэгчдийн зүгээс энэхүү үйлчилгээг онцгойлон сонгодог ба ядаргаа тайлах хамгийн сайн үйлчилгээ хэмээн үздэг. Мэдрэлийн зангилаа болон булчингийн чангарлыг султгаж, иллэг заслын тусламжтайгаар гүн тайвшралыг мөн мэдрэх болно.

Emultech технологи

2025 онд THANN брэнд Emultech хэмээх шинэ технологийг Монголд нэвтрүүлж, арьс арчилгааны шинэ үйлчилгээг нэвтрүүллээ. Өвөрмөц давуу тал гэвэл тосыг усан суурьтай бүтээгдэхүүнтэй хольж, арьсыг илүү гүн чийгшүүлэх явдал юм. Шинэчлэгдсэн Body&Massage Oil-ийн байгалийн хандны найрлага нь арьсыг чийгшүүлж, тэжээлээр хангадаг. Витамин Е болон антиоксидантаар баяжуулсан буудайн хивэгний тос нь арьсыг гүнээс чийгшүүлж, толигор, гэрэлтсэн болгодог. Харин наргил модны тос нь арьсны чийгийг хадгалах үйлчилгээ үзүүлдэг бол авокадо тос нь уян хатан чанарыг сайжруулдаг байна. Түүнчлэн органик Inca Inchi тос нь арьсанд хамгаалалтын давхарга үүсгэдэг давуу талтай. Нэмж дурдахад эдгээр тоснууд нь арьсны нүхийг бөглөрүүлэхгүй найрлагатай ба арьсанд хурдан шингэж, тухгүй мэдрэмж үүсгэдэггүй гэдгээрээ онцлог.

Эрүүл, тэнцвэртэй амьдралын шинэ аялал эхэллээ 

Өнгөрсөн хугацаанд THANN брэнд Монголын хэрэглэгчдэд өөрийгөө хайрлах, эрүүл амьдралын хэв маягийг эрхэмлэх ухааныг түгээж, үнэнч хэрэглэгчдийг бий болгож чадсан юм. Харин өнөөдөр 15 жилийн туршлага дээр тулгуурлан шинэлэг технологи, байгальд ээлтэй философи, тансаг үйлчилгээний цогц шийдлээр улам олон хүнд эрүүл мэнд, гоо сайхан, сайн сайхан амьдралын урам зориг өгөх аяллаа үргэлжлүүлсээр байна.


THANN Mongolia

Салбар 1: Хүүхдийн 100, Наран Молл Худалдааны төв 3 давхарт Танн Дэлгүүр & Танн Спа

Салбар 2: Энхтайваны гүүр, Наран Плаза Худалдааны төв 3 давхарт Танн Дэлгүүр & Танн Спа

Салбар 3: 13 хороолол, Наран Плэйс Худалдааны төв 2 давхарт Танн Дэлгүүр & Танн Спа

Салбар 4: Улсын Их Дэлгүүр 2 давхарт Танн Дэлгүүр

Салбар 5: Шангри-Ла Худалдааны төв 2 давхарт Танн Дэлгүүр

Утас: 75107683

Facebook: THANN Mongolia

Instagram: @thannmongolia

Ц. Усанболор

2025-09-22, 15:27