Нэгэн цагт зөвхөн эзэн хаадын хүртээлд байсан цагаан цай өнөөдөр ч цайны ертөнцийн хамгийн ховор, эрхэм төрлүүдийн нэгд тооцогдсоор байна. Энэхүү ховор цайны уламжлалыг орчин үеийн тансаг хэрэглээний шинэ илэрхийлэлтэй хослуулан хөгжүүлж буй TWG Tea нь 2008 онд Сингапурт үүсгэн байгуулагдсан цагаасаа дэлхийн нэр хүндтэй цайны тариалангийн газруудтай хамтран ажиллаж, гар урлалын онцгой хольцуудаараа өөрийн гэсэн байр суурийг бүрдүүлжээ. Өдгөө дэлхийн 70 гаруй нэрийн дэлгүүр, цайны салонуудаараа дамжуулан үйл ажиллагаа явуулж буй тус брэнд цайны уламжлалт соёлыг орчин үеийн тансаг хэрэглээтэй холбон шинэчлэн хүргэсээр байна.
Энэ үзэл санааны хүрээнд TWG Tea цагаан цайны ертөнцийг шинэ өнцгөөс танилцуулж, уламжлалыг нь хүндэтгэхийн зэрэгцээ түүний боломжийг шинэ үеийн хэрэглээнд зориулан тэлжээ. Үүний хүрээнд цагаан цайны тухай богино хэмжээний White Tea киног бүтээж, дэлхийд анхдагч Yin Zhen Silver Needle хольцууд болон цагаан цайгаар амталсан өвөрмөц Tea Teddies-ийг танилцуулж байна.
ЦАГААН ЦАЙНЫ МӨРӨӨР
TWG Tea-ийн бүтээсэн White Tea богино хэмжээний кино нь цагаан цайны хаврын эхэн үеийн ургацаас эхлэн аягандаа хандлагдах хүртэлх аяллыг өгүүлнэ. Залуу нахиа түүх нарийн мөчөөс эхлээд түүнийг боловсруулах, хандлах хүртэлх үе шатыг кино урлагийн хэлээр дүрслэхдээ энэхүү ховор цайны цэвэр чанар, нарийн урлал, байгалийн цэвэр төрхийг онцлон харуулжээ.
Нэг аяга цайны цаана орших урлал, цаг хугацаа, байгальтай зохицох уламжлалыг орчин үеийн дүрслэлээр өгүүлсэн энэхүү бүтээл цагаан цайны ертөнцийг шинээр мэдрүүлэхийг зорьжээ.
Цагаан цай нь бүх төрлийн цайнаас хамгийн бага боловсруулалттай төрлүүдийн нэг юм. Залуу нахиа, навчийг зөөлөн гандааж, хатаах энэхүү уламжлалт арга нь цайны навчийг байгалийн төрхөд нь ойр хадгалдаг. Үүний ачаар мөнгөлөг нахиа нь нарийн хөвсгөр бүрхүүлтэйгээ үлдэж, ханд нь аягандаа цайвар, тунгалаг, гэрэлтсэн өнгө төрхтэй харагддаг байна.
TWG Tea энэхүү уламжлалт ойлголтыг өргөжүүлэхийг зорьсны үндсэн дээр цагаан цайны цэвэр чанарыг хүндэтгэн, түүний шинэ боломжийг зоригтойгоор нээн харуулж байна.
ДЭЛХИЙД АНХДАГЧ YIN ZHEN SILVER NEEDLE ХОЛЬЦУУД
Хаврын эхэн үед хамгийн залуу нахиаг түүж бэлтгэдэг Yin Zhen Silver Needle нь цагаан цайны хамгийн хамгийн ховор, үнэ цэнтэй төрлүүдийн нэгд тооцогддог билээ. Байгалийн цэвэр чанар, зөөлөн, тунгалаг төрхөөрөө үнэлэгддэг энэхүү ховор цайг TWG Tea жимс, цэцэг болон цитрусын нарийн өнгө аястай хослуулан, дэлхийд анх удаа шинэ төрлийн цагаан цайны хольцуудыг бүтээжээ.
Энэхүү шинэчлэлийн нэгэн тод жишээ нь White Night Jasmine Tea юм. Ховор Yin Zhen нахиа болон шөнийн цагаар дэлбээлдэг мэлрэг цэцгийн анхилуун үнэрийг хослуулсан тус цай нь нарийн атлаа тод илэрхийлэлтэй бөгөөд цагаан цайны төрөлхийн цэвэр чанарыг хадгалан, амт үнэрийн цар хүрээг нь баяжуулдаг байна.
White Night Jasmine Tea-г 100 хувь хөвөн даавуун цайны уутаар бэлтгэдэг бөгөөд уут бүрийг гараар нямбай оёж, цайны навчаар бүтэн дүүргэдэг тул навчны бүтэц, чанарыг хадгалж, задгай цайны нарийн амт, үнэрийг өдөр тутам хэрэглэхэд хялбараар мэдрэх боломжийг бүрдүүлжээ.
Энэхүү шинэ хольц нь TWG Tea-ийн 18 төрлийн цагаан цайнаас бүрдэх цуглуулгын нэг хэсэг юм. Нэг эдлэнгийн ургацын цай, ховор хольц болон дэгжин цайны цэцгүүдээс бүрдэх уг цуглуулгад White Sky Tea, White Earl Grey, White House Tea, Heart of Happiness Tea зэрэг цагаан цайны төрөл бүрийн илэрхийллийг багтаасан бүтээлүүд бий. Тухайлбал, White Sky Tea нь ховор Yin Zhen цагаан цайны нахиаг Энэтхэгийн далайн арлуудад ургадаг ylang-ylang цэцгийн жимслэг өнгө аястай хослуулсан бүтээл юм. Тус цай нь TWG Tea-ийн цагаан цайны төрөлхийн нарийн чанарыг хадгалж, түүнд шинэ үнэр, амтны өнгө нэмж буй арга барилыг илэрхийлнэ.
TEA TEDDIES: ЦАГААН ЦАЙНЫ ШИНЭ ҮЕ
TWG Tea цагаан цайны уламжлалт ойлголтыг зөвхөн цайны аяганд төдийгүй шинэ хэлбэрээр мэдрүүлэхийг зорьжээ. Үүний нэгэн сонирхолтой илэрхийлэл нь Tea Teddies юм.
Ховор цагаан цайгаар амталж бүтээсэн жимсний зөөлөн чихрийг өвөрмөц баавгайн хэлбэрээр урласан нь танил, дурсамж төрүүлэх дүрслэлийг TWG Tea-ийн нарийн ур чадвартай хослуулсан орчин үеийн бүтээл болжээ. Цагаан цайны зөөлөн, цэвэр шинж чанар нь жимсгэнэ, цитрус болон амтлагчтай хослоход тохиромжтой суурь болдог бөгөөд энэ нь цайг уламжлалт хэлбэрээс нь давсан шинэ амт, илэрхийлэлд хүргэх боломжийг бүрдүүлдэг.
Tea Teddies нь өдөр тутмын өөр өөр мөч, сонирхол, сэтгэл санаанд тохируулан цагаан цайг илүү хөнгөн, санаанд оромгүй хэлбэрээр мэдрүүлэх шинэ боломжийг хэрэглэгч танд санал болгож байна.
TWG TEA БРЭНДИЙН ТУХАЙ
Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн TWG Tea нь дэлхийн нэр хүндтэй цайны тариалангийн газруудтай хамтран ажиллаж, улирал бүр шинээр бүтээдэг гар урлалын онцгой цайны хольцуудаараа танигдсан брэнд юм. Мөн орчин үеийн тансаг цайны хэрэгсэл, цайгаар амталсан нарийн амттанууд нь TWG Tea-ийн ертөнцийг бүрдүүлдэг.
Тус брэндийг 2008 онд Таха Букдиб, Миранда Барнс болон Рит Аум-Стивенард нар Сингапурт үүсгэн байгуулсан бөгөөд V3 Gourmet группийн охин компани юм. Брэнд нь өвөрмөц дэлгүүр, тансаг цайны салон болон олон улсын сүлжээ салбаруудыг нэгтгэсэн люкс концепцоор хөгжсөөр байна.
Өдгөө TWG Tea дэлхийн 70 гаруй байршилд үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд нэрийн дэлгүүр, цайны салонууд нь Сингапурын Marina Bay Sands, Токиогийн Ginza, Их Британийн Leicester Square, Арабын Нэгдсэн Эмират Улсын The Dubai Mall зэрэг дэлхийн нэр хүндтэй газруудад байрладаг.
Ийнхүү TWG Tea цагаан цайны төрөлхийн нарийн чанар, олон жилийн уламжлалыг хадгалан үлдэхийн зэрэгцээ түүнийг кино, шинэ хольц, өвөрмөц амттанаар дамжуулан орчин үеийн шинэ хэлбэрээр дахин нээж байна.
TWG TEA
Салбар 1: Зайсан Скуэр төв 3 давхар
Салбар 2: Шангри-Ла худалдааны төв 1 давхар
Утас: 7555-2424
Facebook: LENOX Mongolia
Instagram: @lenoxmongolia
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт