Шинэ үеийн харилцагчдаа халамжлах орчин үеийн технологи
Гоо сайхан, хувцас загварын салбар бол зөвхөн бүтээгдэхүүн, үйлчилгээ худалдахаас илүүтэй мэдрэмж, анхаарал, халамж санал болгодог онцлогтой. Үйлчлүүлэгч бүр өөрийгөө онцгой, хүндтэй нэгэн гэдгээ мэдрэхийг хүсдэг учраас харилцагчийн үйлчилгээний стандарт, сэтгэл ханамж нь энэ салбарын хамгийн чухал хэмжүүр болдог.
Тэр ч утгаараа дэлхийн брэндүүд, бизнесүүд харилцагчийн үйлчилгээгээ шинэ түвшинд хүргэхийн тулд AI технологийг хэдийнээ идэвхтэй нэвтрүүлээд байна. Тусгай зааварчилгаа өгдөг виртуал туслах, хэрэглэгчийн өмнөх худалдан авалтад үндэслэн тухайн хүнд яг тохирох бүтээгдэхүүн, үйлчилгээ, хэмжээ, загварыг санал болгох, 24/7 цагийн турш зөвлөгөө өгдөг AI чатбот, операторуудыг ашиглан үйлчилгээгээ тасралтгүй сайжруулж байна.
Дэлхийн брэндүүдийн ашиглаж буй энэхүү ухаалаг технологийн хувьсгалыг Монголын гоо сайхан, загварын салбарт нэвтрүүлж, ажилтнуудыг тань механик ачааллаас чөлөөлөн, хэрэглэгчидтэйгээ тулж ажиллан халамжлах олон боломжийг олгох CallPro AI үйлчилгээг бид танилцуулж байна.
ТАНЫ ӨМНӨӨС ДУУДЛАГАД ХАРИУЛНА
Гоо сайхны салон руу залгаж цаг авах, шинэ коллекцийн мэдээлэл, салбарын байршлыг лавлах зэрэг өдөр тутмын олон давтамжтай дуудлагуудыг AI оператор хариуцна. Ингэснээр ресейпшн болон худалдааны зөвлөхүүд дуудлагад дарагдаж цаг алдалгүй, салбарт ирсэн үйлчлүүлэгчдээ 100% анхаарал хандуулж, үйлчлэх боломжтой болно.
Үйлчлүүлэгчид хүлээлгийн ая сонсох шаардлагагүйгээр шууд л хэрэгтэй мэдээллээ авна. AI операторын ярианы өнгө аясыг брэндийнхээ онцлогт тохируулан албан ёсны, чөлөөт, найрсаг гэх мэтээр тохируулах боломжтой. Харин илүү тусгай зааварчилгаа, хүний оролцоо шаардлагатай нарийн асуудлуудыг ажилтанд автоматаар шилжүүлнэ.
ТАНЫ ӨМНӨӨС ҮЙЛЧЛҮҮЛЭГЧ РҮҮ ЗАЛГАНА
Үйлчилгээний дараах халамж бол үнэнч хэрэглэгчийг татах гол түлхүүр. AI туслах таны өмнөөс хэрэглэгч бүрийг халамжилж, тэдэнтэй холбогдох болно. Шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулах болон улирлын хямдрал эхэлснийг байнгын VIP харилцагчдад мэдээлэх, үсчин, гоо сайхны салон, спагаар үйлчлүүлсний дараах сэтгэл ханамжийг асуух ажлуудыг одоогоос AI операторт даатгаарай.
Үйлчилгээний дараах зөвлөгөө, арчилгаа, санамжийг өгөх, ирэх цагийг сануулах, шинэ бүтээгдэхүүн болон тохирох урамшууллын талаар мэдээлэх зэргээр хэрэглэгч бүрд тань анхаарал халамж тавина.
24/7 ЧАТАД ХАРИУЛНА
Сошиал хуудаснууддаа тогтмол хүлээн авдаг "Ямар, ямар хэмжээ байгаа вэ?", "Хүргэлт хэд хоногт ирэх вэ?", "Өөр өнгө бий юу?" гэх мэт асуултуудыг AI туслах хариуцаж, ажилтны оролцоогүйгээр хариулах болно. Өдөр шөнийн аль ч цагт шууд хариулж, хэрэглэгчийг худалдан авалт хийх, захиалга өгөхөд нь алхам бүрээр тусалж, хэрэгтэй мэдээллээр нь хангах болно.
ЯРИА БҮРИЙГ ҮР ДҮНД ХӨРВҮҮЛНЭ
Рестораны хувьд шинэ меню, сет эсвэл урамшуулал зарласны дараа үйлчлүүлэгчид хэрхэн хүлээн авч байгааг мэдэх нь үйлчилгээгээ сайжруулахад чухал нөлөөтэй. Speech Analytics AI нь үйлчлүүлэгчидтэй хийсэн дуудлага бүрд дүн шинжилгээ хийж, тэдний санал хүсэлт, сонирхол, хэрэгцээний талаарх мэдээллийг боловсруулна.
Жишээлбэл, дуудлагын яриаг автоматаар текст болгон хөрвүүлж, хураангуйлан, агуулгаар нь ангилна. Ингэснээр үйлчлүүлэгч хоолны амт, үнэ, хүргэлтийн талаар гомдол гаргасан уу, ямар хоолыг их захиалж байгаа вэ гэдгийг харуулна. Үр дүнд нь, үйлчлүүлэгчдийн эрэлт, сэтгэл ханамж, давтамжтай гардаг гомдол, хүсэлтийг бодит ярианд үндэслэн тодорхойлж, үйлчилгээгээ сайжруулна.
ҮЙЛЧИЛГЭЭНИЙ СТАНДАРТЫГ МӨРДҮҮЛНЭ
Үйлчилгээний салбарт харилцааны соёлын стандарт бол брэндийн нэрийн хуудас байдаг. Тэгвэл Quality Assurance AI нь ажилтнуудын утсан харилцааг таны өмнөөс бүрэн хянах болно.
Ажилтан тогтоосон стандартын дагуу үйлчилгээ үзүүлсэн эсэх буюу зочинтой хэрхэн мэндчилсэн, мэдээллийг үнэн зөв өгсөн үү, хүсэлт, гомдолд хэрхэн хандсан зэргийг үнэлнэ. Ирсэн дуудлага бүрийг хянаж, харилцааны өнгө аяс, алдаа, анхаарах шаардлагатай асуудлыг илрүүлэх болно. Ингэснээр харилцагчийн үйлчилгээний чанараа тогтмол сайжруулж, зочин бүрдээ ижил, өндөр стандарттай үйлчилгээг үзүүлэх бүрэн боломж бүрдэх юм.
Хэрэглэгч бүрээ онцгой гэдгийг мэдрүүлэн, нарийн тордож халамжилдаг үйлчилгээ үнэнч хэрэглэгчдийг бий болгоход тань тусална. CallPro-ийн AI туслахууд танай брэндийн энэхүү дулаан харилцаа, анхаарал халамжийг тасалдуулахгүй хадгалах болно.
Технологийн шийдэл таны бизнест ямар үнэ цэн бүтээж, өдөр тутмын ажлыг хэрхэн хөнгөвчлөхийг бодитоор туршиж үзэхэд бэлэн үү? CallPro-ийн хамт олонтой холбогдож, бизнестээ тохирох AI шийдлийг нэвтрүүлээрэй.
Хаяг: ХУД, Regis Place, 5 давхарт, 502
Утас: 72727070
Facebook: CallPro
Instagram: callpromn
Вэбсайт: www.callpro.mn
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт