Хайх

2019 оны үс засалтын чиг хандлага

2019 оны үс засалтын чиг хандлага

Үсний тайралт, өнгө, аксесуар гээд таны мэдэх хэрэгтэй үндсэн трендүүд

Text: Бюро 24/7


Зураг:

Богино боб

Өнгөрсөн оны туршид ноёрхсон боб тайралт шинэ онд ч мөн тренд хэвээр байна. Гэхдээ 2019 оны боб тайралт урьд өмнөхөөс илүү богино бөгөөд эрүүнээс бага зэрэг дээр эсвэл эрүүний орчим байх учиртай юм.

Шинэ төрлийн beach waves

Илүү зөөлөн, энгийн бөгөөд байгалийн харагдах маш сул долгионтой "beach waves" төрлийн үс 2019 оныг тодорхойлно.

"Амьд шүр" өнгө

Мэдээж хэрэг энэ оны аливаа чиг хандлагын жагсаалтад Pantone институтийн танилцуулсан "Амьд шүр" өнгө гарцаагүй багтаж таарна. Тэр дундаа гоо сайхны ертөнцөд амьд шүр өнгө бүр ч гоёмсог, этгээд харагдаж байгаа.

1990-ээд оны үсний аксесуар

1990-ээд оноос эргэн ирсэн зузаан даавуун материалтай үсний том боолт, арзгар шүдтэй хавчаар, эрдэнийн чулуугаар чимэглэсэн хавчаар зэрэг нь бүгд 2019 онд ч бидний дуртай аксесуар хэвээр байх болно.

Цэмцгэр сүлжсэн үс

Доор сүлжсэн гялалзсан урт үс нүд салгахын аргагүй гоёмсог харагдана.

Балетчины "обруч"

Өглөө gym-нээс эхлээд өдөр оффис дээр, орой үдэшлэг дээр гээд хаана ч зүүсэн загварлаг харагдах илүү дутуу зүйлгүй минимал "обруч" энэ онд бүсгүй бүрт байх хэрэгтэй.

Доор боосон үс

Дээр дурдсан цэмцгэр сүлжсэн үсний өөр нэгэн хувилбар бол доор боосон гялалзсан үс юм. Хийхэд хялбар атлаа таныг улаан хивсэн дээр ч хүртэл өөгүй төгс харагдуулах чадвартай.

Хагас боосон үс

Үл ялиг долгионтой, бага зэрэг замбараагүй хагас боосон үс нь өдөр тутмын бас нэгэн сонирхолтой үс засалт байна.

Андрогин богино тайралттай үс

Бичил чёлка бүхий маш богино үстэй охид 2019 онд бусдаас cool харагдах нь гарцаагүй. Зориглоод нэг үзээрэй.

Slicked back

Серфингээр хичээллэдэг бүсгүйн slicked back үс засалт ойрын хугацаанд олны хараанаас мултрахгүй бололтой. Бид 2019 онд ч энэхүү хойш самнасан нойтон эффекттэй үс засалтад өөрийн эрхгүй татагдсаар байна.

 

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

Сэтгэгдэл бичих