Хайх

Энэ намрын үс засалтууд

Одооноос хэрэгжүүлэх хэрэгтэй тренд үс засалтууд

Энэ намрын үс засалтууд

Text: Бюро 24/7

Хөвсгөр, өтгөн үс


Зүгээр ч нэг хөвсгөр биш, бүр супер хөвсгөр, өтгөн харагдах үс олон загварын шоунууд дээр анзаарагдлаа. Ийм эффект бий болгохын тулд тусгай үсний хайчаар угаа босгож, volume мусс ба хөөс хэрэглэхэд л хангалттай.

Sleek back


Энэхүү залхуу үс засалт нь ямар ч урттай үсэнд тохиромжтой бөгөөд чёлкгүй байх нь л чухал юм. Үсээ хойш самнаж, нойтон эффекттэй болгохын тулд гель, спрей эсвэл тослог бүтэцтэй үс хэлбэржүүлэгч түрхэх хэрэгтэй.

Зангилаа


Хэдэн жилийн өмнөөс тренд болсон зангилаа нь улирал ирэх тусам улам л хайхрамжгүй хэв маягтай болж байна. Үсээ үл үзэгдэгч хавчаарын ачаар овоолон замбараагүй байдлаар зангидаарай.

Шилэн үс


Дөнгөж саяхан шулуун хими хийлгэсэн мэт харагдах гялалзсан шилэн үсийг бий болгохын тулд үсээ олон дахин сайтар индүүдэж, гялалзуулдаг тусгай бүтээгдэхүүн цацах хэрэгтэй.

"Нойтон" үс


Долгионтой үстэй хүмүүс үсээ хатаж амжаагүй байхад нь хөөс, мусс зэргийн хэлбэржүүлэгч бүтээгдэхүүн хөнгөн түрхэхэд л хангалттай. Харин шулуун үстэй хүмүүс үсээ хатаасны дараа бага зэрэг буржийлгаж, мөн үүний дараа үсээ самналгүйгээр хэлбэржүүлэгч бүтээгдэхүүн түрхэж, эцэст нь гараараа наалдсан үснүүдийг тусгаарлахад л болно.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

Сэтгэгдэл бичих

Цааш үзэх