Хайх

Batman 80 нас хүрлээ: Дэлхий дахинаа түүний төрсөн өдрийг тэмдэглэж байна

Batman 80 нас хүрлээ: Дэлхий дахинаа түүний төрсөн өдрийг тэмдэглэж байна

Batman-ий дүр анх 1939 онд "Detective Comics" комик цувралд гарч байсан билээ

Text: Buro.Mongolia


Бүх цаг үеийн хамгийн шилдэг супер баатруудын нэг болох Batman-ий 80 жилийн ой тохиож, Нью-Йорк, Токио, Мельбурн, Берлин, Ром зэрэг томоохон хотууд түүний төрсөн өдрийг тэмдэглэлээ. 1939 онд DC Comics компанийн "Detective Comics" комик цувралын 27 дах дугаарт анх гарч байсан Batman-ийг Боб Кейн, Билл Фингер нар бүтээж байжээ.

Өдгөө Batman поп соёлын гол төлөөлөгчдийн нэгээр нэрлэгдэж, 21-р зууны соёлын томоохон илэрхийллийн нэг болсон. Түүний дүрийг Майкл Китон 1989 онд, Вэл Килмер 1995 онд, Жорж Клуни 1997 онд, Кристиан Бэйл 2005 онд, Бен Аффлек 2016 онд тус тус дэлгэцнээ амилуулж, Кристиан Бэйлийн тоглосон "The Dark Knight" кино бүх цагийн шилдэг киноны нэгээр нэрлэгдсэн байдаг. Харин түүний ойн баярт зориулж шүтэн бишрэгчид нь Bat-signal буюу сарьсан багваахайн тэмдгийг өндөр барилгуудад тусган, DC Comics-ийн Batman, Joker, Харли Куин нарын дүрд хувиран цугласан байлаа.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх