Хайх

Энэ жилийн Грэмми шагнал гардуулах ёслолыг дуучин Алиша Киз хөтөлнө

Энэ жилийн Грэмми шагнал гардуулах ёслолыг дуучин Алиша Киз хөтөлнө

Хөгжмийн ертөнцийн нэр хүндтэй наадам

Text: Бюро 24/7


Зураг:

Америкийн дуучин, хөгжмийн зохиолч Алиша Киз Грэмми 2019 шагнал гардуулах ёслолын хөтлөгчөөр ажиллахаар болжээ. Энэ талаар Америкийн дуу бичлэгийн академийн гишүүд болон Алиша Киз өөрийн биеэр мэдэгдсэн байна.

Хөгжмийн ертөнцийн шилдгүүдийг тодруулдаг Грэмми наадамд Алиша Киз нийт 29 удаа нэр дэвшиж, үүнээс 15-д нь ялалт байгуулж байсан ч хөтлөгчийн үүргийг анх удаа гүйцэтгэх гэж байгаа юм.

Сонирхуулахад өчигдөр дуучин бүсгүй энэхүү гайхалтай мэдээг хүүхдүүдтэйгээ хуваалцаж байгаа хөгжилтэй бичлэгийг Instagram хуудастаа нийтэлжээ.

 

 

61 дэх удаагийн Грэмми шагнал гардуулах ёслол 2019 оны хоёрдугаар сарын 10-нд Лос-Анжелес хотноо зохион байгуулагдах болно. Та энэ жилийн нэр дэвшигчдийн жагсаалтыг эндээс хараарай.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

Сэтгэгдэл бичих