Хайх

Бие организмыг намрын цагийн хуваарьт хэрхэн дасгах вэ?

Бие организмыг намрын цагийн хуваарьт хэрхэн дасгах вэ?

Хүйтний улиралд өглөө сэрэх нь яагаад хэцүү байдаг талаар мөн бие организмоо намрын хуваарьт хэрхэн шилжүүлэх тухай

Text: Бюро 24/7


Зураг:

Яагаад бүгд нойроо хасаж байна вэ? Мөн энэ талаар эмч нар ямар бодолтой байдаг тухайд

Яг одоо хоёр тренд оршин тогтнож байна. Тодруулбал зарим хүмүүс илүү их зүйл амжуулахын тулд шөнө унтах цагаа багасгаж байгаа бол нөгөө хэсэг нь эрч хүчтэй, сэргэг байхын тулд өглөө эрт босож байна. Дашрамд дурдахад йогоор хичээллэгсэд өглөөг биеийн тамираар хичээллэх, бясалгах, мөн уураг тархиа дасгалжуулахад (шинэ хэл сурч, текст бичиж, ном унших гэх мэт) хамгийн тохиромжтой цаг хэмээн үздэг.

Насанд хүрсэн хүний унтаж амрах зохистой цагны талаар маш олон маргаан оршин тогтнодог. Хүн бүрт ижилхэн тохирох цаг хугацаа гэж байхгүй. Олон улсын эрүүл мэндийн байгууллага насанд хүрсэн хүн өдөрт 6-8 цаг унтаж амрах хэрэгтэй гэж мэдэгдсэн байдаг. "Үүрийн 05:00 цагт бамбай булчирхайн эмгэг эсвэл сэтгэл гутралын шинж тэмдэгтэй хүмүүс сэрдэг бөгөөд үүнд ямар нэг сайн зүйл байхгүй. Нар дөнгөж гарах үед сэрэх нь физиологийн хувьд хэвийн бус юм. Нар мандсанаас хэсэг хугацаа өнгөрсний дараа мелатонин гэх даавар багасдаг. Үүний дараа л хүний бие организм хэвийн байдлаар сэрдэг байна. Тиймээс нарны анхны туяатай зэрэгцэн босох хэрэгтэй гэх мэт зөвлөгөөнүүд нь логикийн хувьд алдаатай юм. Өглөө 05:00 цагт босох нь эрүүл мэндэд тустай гэсэн зөвлөгөөг шинжлэх ухаан батлаагүй учир уг ойлголтыг алдаатай хэмээн тооцож болно" гэж "Атлас" эрүүл мэндийн төвийн эмч онцоллоо.

Түүнчлэн өдөрт 6,5-7,5 цаг унтаж амардаг хүмүүс илүү урт насалдаг гэсэн ойлголт бий. Мөн тэдгээр хүмүүс илүү үр бүтээлтэй ажиллаж, аз жаргалтай амьдардаг ч гэж үздэг. Гэхдээ өглөө хэдэн цагт босох нь тухайн хүний хувийн онцлогоос шалтгаална. Жишээ нь хэн нэгэн өглөө 05:00 цаг сэрэхэд эрч хүчээр дүүрэн байдаг бол зарим нь ердөө 1-2 цаг унтахад л хангалттай амарсан байдаг. Эсвэл бүхэл бүтэн 10 цаг унтсан ч өдрийн турш ядрангуй мэдрэх тохиолдол ч бий.

Бие организмыг намрын цагийн хуваарьт хэрхэн дасгах вэ? (фото 1)

Намрын улиралд өглөө сэрэх нь яагаад хэцүү байдаг вэ? Мөн хэрхэн үүнийг даван туулах вэ?

Хавар ба зуны улиралд өглөө сэрэхэд хялбар байдаг. Энэ үеэр бид ихэвчлэн нарны гэрэлд сэрдэг. Нарны гэрэл нь бидний бие организмын нойрсох ба сэрүүн байх хугацааг зохицуулдаг байна. Нүдний торлог бүрхэвч дээр гэрэл тусахад зөвхөн харанхуйд ялгардаг мелатонин гэх нойрны даавар багассанаар бид сэрдэг. Харин намар ба өвлийн улиралд нөхцөл байдал өөрчлөгддөг байна. Учир нь өдөр өнгөрөх бүрт нарны гэрэл багасдаг тул өглөө сэрэхэд улам бүр хэцүү болдог. Мелатонин нь 23:00-05:00 цагийн хооронд их хэмжээгээр ялгардаг аж. Биологийн цагийн хэмнэлийг алдагдуулахгүйн тулд зун ч тэр, өвөл ч тэр ижил цагт босох шаардлагатай. Гэхдээ хүйтний улиралд ингэх нь хүндрэлтэй байдаг. Мөн үүнийг даван туулах хэд, хэдэн арга зам бий. Жишээ нь хоолны дэглэмээ өөрчлөх, биеийн тамираар хичээллэх, өдрийн цагаар нарны гэрэл харах, амралтын өдрүүдээр агаар салхинд зугаалах, өдөр бүх гэрлүүдээ асаах эсвэл яг л үүр цайж байгаа мэт аажим, аажмаар гэрэл цацруулдаг сэрүүлэг унтлагын өрөөндөө тавьж болох юм.

Дутуу нойртой явах нь бие организмд хэрхэн нөлөөлдөг вэ?

Хангалттай унтаж амарч чадахгүй байх нь олон төрлийн муу үр дагавартай. Тухайлбал дархлаа суларч, толгой өвдөж, мөн кортизол гэх стрессийн даавар нэмэгддэг. Ингээд ч зогсохгүй бие организм өөрийгөө хамгаалж, энергийг биед хуримтлагдсан өөхөн давхаргаас нөхөж эхэлдэг тул биеийн жин ч хэлбэлзэнэ. Хэрэв нойр дутуу байвал бие организм янз бүрийн дохио өгч эхэлдэг. Хамгийн түрүүнд хүний төвлөрөх чадвар мууддаг байна. Жишээлбэл тухайн хүн ямар нэг даалгавар биелүүлж байхдаа сатаарсан тохиолдолд эргээд хийж байсан зүйлдээ төвлөрөхөд маш хүнд байх болно. Мөн хангалттай нойрсож чадаагүй үед бүх талаас аюул ирж байгаа мэдрэмж тархинд төрдөг бөгөөд ингэснээр тухайн хүн айдас, түгшүүрт автдаг. Үүнээс гадна зүрхний цохилт түргэсэж, гарын алга хөлөрч, сэтгэл санааны байдал тогтворгүй болно.

Бие организмыг намрын цагийн хуваарьт хэрхэн дасгах вэ? (фото 2)

Эртэч болжмор, шар шувуу ба тагтаа нар хэрхэн нойроо тогтворжуулах вэ?

Ихэнх хүмүүс сэрүүлгийн дуунд сэрж заншсан байдаг. Харин эрүүл бие организм өдөр бүр тогтмол цагт өөрөө сэрдэг. Хэрэв мэдээж эрт унтаж, шөнө хоол идээгүй бол шүү дээ. Гэхдээ шөнийн шар шувуу ба эртэч болжмор нар үнэхээр байдаг. Ингээд ч зогсохгүй тэдний өдрийн хэмнэл, унтах цаг хугацаа байгалиасаа тогтсон байдаг аж. Мэдээж хэрэг орчин үед эртэч болжмор байх нь давуу талтай. Шар шувуунууд өдрийн хоолны үеэр дөнгөж сэрж байхад энэ үеэр болжморууд агуу зүйлсийг амжуулсан байдаг. Мөн ямар ч хэмнэлд амархан дасан зохицож чаддаг хүмүүс ч бий. Тэднийг тагтаа гэж нэрлэдэг. Та ямар ч төрөлд хамрагдсан байсан өдрийн хэмнэлд дасан зохицох арга барилууд байдаг. Үүний тулд болжморууд ч тэр, шар шувуунууд ч тэр өдөр бүр тогтмол нэг цагт нойрсож ба босож, биологийн цагаа тогтворжуулах хэрэгтэй. Амралтын өдрүүдээр ч мөн энэхүү хуваарийг хэрэгжүүлэхийг хичээгээрэй. Шар шувуунууд өдрийн хоолны дараа кофе, цай ба эрч хүчний ундаа уухаас зайлсхийж, үдшийг зурагт ба компьютерын ард (мелатонины ялгарлыг саатуулдаг) бус ном уншиж өнгөрүүлэх хэрэгтэй. Эцэст нь хэлэхэд чухал ажил ба уулзалтуудаа орой төлөвлөх хэрэггүй гэдгийг санаарай.

Сэтгэгдэл бичих

цааш үзэх