Жонни Депп Dior-ын шинэ үнэртний сурталчилгаанд

Анхны зургууд

Dior Sauvage үнэртний шинэхэн нүүр царай Калифорнийн элсэн цөлд, хуучин Dodge Challenger машинтай зугаалж байгаа зургууд цахим сүлжээнд тархлаа

Өнгөрсөн зуны эхээр Dior брэнд Жонни Деппийг шинэ Dior Sauvage үнэртний нүүр царайгаар томилсон билээ. Жуд Лоу, Роберт Паттинсон зэрэг туршлагатай жүжигчидтэй харьцуулбал хамаагүй туршлагагүй Жонни Деппийн анхны гараа ямар болж вэ.

Шинэ сүрчигний сурталчилгааны нээлт 9-р сарын 2-нд болох хэдий ч Dior-ын Instagram хуудас анхны зургуудыг түрүүлж нийтлэлээ. Зураг авалтын хэв маяг болон уур амьсгалыг харахад удахгүй бидэнд богино хэмжээний аян замын кино дэлгэж үзүүлж магадгүй байна. 

Ө.Тодгэрэл

2015-08-20, 14:00

  • Зураг: