Мэргэжлийн арьс арчилгааны DOMINAS брэндийн нарны тосыг сонгох нь
Тус брэндийн нарны тосны дэлгэрэнгүй тайлбар
Гоо сайхны салбар дахь ололт амжилтууд цаг тутам хэмжигдэн урагшилсаар, төдий хэмжээнд сонголтын цар хүрээ ч мөн өргөжин тэлсээр. Монгол дахь хэрэглэгчдийн хувьд цахим захиалга харьцангуй нээлттэй болсон нь сонголт хийхэд амар болсон ч “найдвартай” сонголт хийх, баталгаатай эсэхийг шалгах үүрэг нэмэгдэж буйг дурдах нь зүйтэй.
Ийнхүү арьс арчилгааны бүтээгдэхүүн сонгоход нэн түрүүнд худалдан авах дэлгүүрээ зөв сонгохоос эхэлнэ. Албан ёсны эрхтэйгээр оруулж ирж буй газрууд тээвэрлэлтээс эхлээд бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдал, дуусах хугацааг хянахаас гадна хадгалах горимыг ягштал баримталдаг тул сонголт хийхэд аюулгүй болж ирдэг.
Энэ дунд хэрэглэгчдэд хэдийнээ танил болсон Wellbee Shop үүсгэн байгуулагдаад арван жилийг үдэхдээ мэргэжлийн гоо сайхны бүтээгдэхүүнүүдээр зах зээлд тэргүүлэх болжээ. Эрүүл аж төрөх амьдралын хэмнэлийг дэмжих уриатай тэдний хувьд бүтээгдэхүүн бүрийг албан ёсны эрхтэйгээр авчирч, ганц бүтээгдэхүүн биш цогцоор нь хэрэглэгчдэд санал болгож буй нь харилцагчид зорьж очих итгэлийг хадгалсаар байна. Энэ зуныг угтан Wellbee Shop хамт олноос Dominas брэндийн нарны тосны цувралыг монгол дахь хэрэглэгчдэд танилцуулсан ба Dominas Anti Pigment Protector цуврал нь сэвх толбоны гол шалтгаан болох хэт ягаан туяанаас идэвхтэй хамгаалах онцлогтой. Арьсыг хэт ягаан туяанаас үүдэлтэй хөгшрөлтөөс хамгаалахаас гадна арьсны асуудал тус бүрт таарсан дөрвөн төрлийн сонголттой бүтээгдэхүүн танилцуулж байгааг уншигч та бүхэнд дэлгэрүүлэн хүргэж байна.
Bright Tone Up SPF 50+ PA++++ (Арьсны өнгийг сэргээх)
Суурь ягаан өнгөтэй тул арьсыг гэрэлтүүлж чийгшүүлэн өнгийг жигдэлснээр будалтын суурь болгох боломжтой. Транексамын хүчил болон альфа арбутин, кератин зэрэг нөхөн төлжүүлэх патентлагдсан найрлага агуулсан тул сэвх болон нөсөө толбыг эрчимтэйгээр цайруулна. Хоёр долоо хоногийн турш ажигласан судалгаанаас харахад хацар дээрх нөсөө толбо 22.7%, нүд орчмын хэсэг 9.12%, бараан сэвх 17.97% тус бүр бүдгэрсэн тул нарнаас хамгаалангаа арьсны өнгөө сэргээх хүсэлтэй хэн бүхэнд зориулагдсан сонголт юм.
PP Post Blemish SPF 50+ PA++++ (Толбоны дараах арчилгаа)
Халуунд эмзэгшсэн эсвэл арьс гоо заслын эмчилгээний дараа хөнгөн хамгаалалт хэрэгтэй арьсанд зориулсан энэ сонголт арьсыг зөөлнөөр нарнаас хамгаална. Бүтцийн хувьд чийгшүүлэгч адил хөнгөн бөгөөд арьсанд хурдан шингэх тул тослог мэдрэмж төрүүлэхгүй. Найрлагадаа аргинин глутамат, гиалуроны хүчил болон пантенол агуулсан тул эмзэгшсэн арьсны бүрхүүлийг ердөө нэг өдрийн дотор 39.1%-иар сайжруулна хэмээн онцолж байна. Хурц наранд цочирсон арьс нэг удаагийн хэрэглээгээр 60.99% тайвширч байгааг судалгаагаар баталсан бол гэрлээс үүдэлтэй цочролыг 21.78%-иар намдаадаг нь мөнхүү батлагджээ.
Darkspot Correcting Sunscreen SPF50+ / PA++++ (Нөсөө толбоны эрчимтэй эмчилгээ)
Уг нарны тос нь зөвхөн нарнаас хамгаалаад зогсохгүй Витамин B3 (Ниацинамид), Пантенол зэрэг найрлага агуулсан тул арьсыг тайвшруулж, гүн чийгшүүлнэ. Хөнгөн, шингэн бүтэцтэй тул арьсанд хурдан шингэж, хүнд оргихгүй ба наалдамхай мэдрэмж үлдээхгүй байснаар арьсыг цаанаасаа гэрэлтсэн эрүүл харагдуулах тул будалтын суурь болгож хэрэглэхэд нэн тохиромжтой. Dominas-ийн алдартай нөсөө толбоны эсрэг ампулын найрлагыг илүү өндөр тунгаар агуулсан тул арьсны гүн дэх меланиныг задлах, сэвхийг бүдгэрүүлэх тал дээр хавь илүү үр дүнтэй.
Darkspot correcting sunstick SPF50+ / PA++++ (Хэрэглэхэд амар хувилбар)
Darkspot Correcting Sunscreen-ын стик хувилбар нь хатуу хэлбэртэй буюу ижил найрлага, үр дүн агуулах ч хэрэглэхэд илүү амар хувилбар гэж хэлж болно. Өдрийн турш нарны тосыг давхарлан түрхэхэд илүү тохиромжтой бөгөөд хатуу хэлбэртэй тул шууд нүүр болон хүзүүн дээрээ түрхэхэд хурдан, хялбар. Мөн нүүрний будалтыг бөөгнөрүүлэхгүй, уусгахгүйгээр хөнгөн түрхэгддэг тул будсан үедээ ч дээрээс нь давхарлаж хэрэглэх боломжтой. Нөсөө толбоны эсрэг үйлчилгээтэй Dominas-ийн алдартай ампулын найрлагыг стик хэлбэрээр хүргэж буй тул арьс арчилгааны үр дүнг давхар үзүүлнэ.
Хэт ягаан туяа нь сэвх, нөсөө толбо үүсэх гол шалтгаан бөгөөд нарны тос нь арьсны өнгийг жигд байлгаж түлэгдэлтээс хамгаалах зайлшгүй шаардлагатай бүтээгдэхүүн юм. Тиймээс улирал харгалзахгүй нарны тосыг тогтмол түрхэж, улирлын өөрчлөлтөд таарсан зөв сонголтыг хийснээр арьсны өнгөн хэсгийг хамгаалж буй энгийн хэр нь хамгийн чухал алхмуудын нэг билээ.
Dominas Mongolia
Хаяг: Салбар 1 - Сэнтрал Тауэр, 2 давхар, 202а, Wellbeeshop
Салбар 2 - Шангри-Ла Молл, 2 давхар, Wellbeeshop
Утас: 7711 7171
Онлайн захиалга: wellbeeshop.mn
Facebook: Well Skin
Instagram: @wellskinmn
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт