Beauty Expo 2022 - Олон улсын гоо сайхан, эрүүл мэндийн үзэсгэлэн болох гэж байна
Гоо сайхны салбарын хамгийн том экспод бүртгүүлэх боломж нээгдлээ
Beauty Expo 2022 буюу Олон улсын гоо сайхан, эрүүл мэндийн үзэсгэлэн 2022 оны гуравдугаар сарын 4 болон 5-ны өдөр Мишээл экспо төвд зохион байгуулагдах гэж байна.
Үзэсгэлэнгийн гол зорилго дэлхийн гоо сайхан, эрүүл мэндийн салбарын хамгийн сүүлийн үеийн, шинэ дэвшилтэт технологи, бүтээгдэхүүн, үйлчилгээг дотооддоо нэвтрүүлэх, танилцуулах, дотоодын үйлдвэрлэлээ дэмжин, тэдгээрийн бүтээгдэхүүн үйлчилгээг олон нийтэд хүргэх, сурталчлах, олон улсад таниулах, салбарын компани, байгууллага, хувь хүмүүсийг нэгэн дээвэр дор нэгтгэн харилцаа холбоог сайжруулах, нетворкинг хийх таатай орчинг бүрдүүлэх, гоо сайхны салбарын өнөөгийн хөгжил дэвшлийг нийтэд харуулах, соён гэгээрүүлэхэд орших юм.
Оролцогчдын үйл ажиллагааны чиглэл:
Та үзэсгэлэнд оролцсоноор компанийн үйл ажиллагаагаа танилцуулж, бүтээгдэхүүн үйлчилгээгээ нэг дор олонд таниулах, хамтын ажиллагааг өргөтгөх, гэрээ хэлэлцээр хийх, салбарын хүрээллээ тэлэх, шууд болон шууд бус борлуулалт хийх чухал ач холбогдолтой. Үзэсгэлэнгийн үеэр шилдэг make-up артистыг тодруулах, шилдэг үс засалтболон чадварлаг үсний стилистийг тодруулах зэрэг маш олон сонирхолтой арга хэмжээнүүд зохион байгуулагдана.
Гоо сайхны салбарын хамгийн том экспод бүртгүүлэхийг хүсвэл доорх холбоосуудаар мэдээлэл авна уу.
Facebook - Beauty Expo
Instagram - @
Утас: 77773010, 89090820
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт