Алдарт Daisy үнэртний шинэ хувилбар гарлаа
Синди Кроуфордын охин Кайя Гербер Marc Jacobs брэндийн Daisy Love сүрчгийн сурталчилгаанд гол дүрээр оролцжээ. Энэ нь залуу загвар өмсөгч бүсгүйн оролцсон брэндийн хоёр дах сурталчилгаа болж байгаа юм. Хэрвээ та санаж байгаа бол анхны сурталчилгаа өнгөрсөн жил, Marc Jacobs Daisy сүрчгийн 10 жилийн ойн баярыг тохиолдуулан хийгдэж байсан билээ.
Шинэ сүрчгийн анхлан нот мэдээж хэрэг алтан товч цэцгээр эхлэх бол, үндсэн нот нь мод ба заараар анхилна.
Daisy Love сүрчгийн сурталчилгааг далайн эрэг дээр авсан бөгөөд энд Кайя Калифорниягийн эрх чөлөөт бүсгүйн дүрийг гаргасан байгаа.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт